2010-12-28
Интернэт монгол хэлний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Түлхүүр үгс: Интернэт, интернэт хэл шинжлэл, зөв бичгийн дүрэм, ярианы ба бичгийн хэл

Хүн төрөлхтөний гурван том нээлтийн нэгдүгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернэт ордог хэмээдэг. Энэхүү интернэт гэдэг зүйлийг анх Америкт цэрэг дайны мэдээлэл дамжуулах зорилгоор 1969 онд “Arpanet” хэмээх сүлжээг үүсгэснээс эхэлсэн гэдэг. Анх ердөө дөрөвхөн компьютерийг холбосон энэ сүлжээ 1974 он гэхэд 62 компьютерийг холбосон байна. Улмаар 1983 онд “Arpanet сүлжээ нь цэргийн (Milnet) хэрэгцээнд ба энгийн (Internet) буюу их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж хуваагд...

2010-07-13
Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?

Түлхүүр үгс: Байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, орчин үеийн хэл шинжлэл, хэлний нийтлэг

Хэл шинжлэлийн ухаан нь ямар чиг хандлагаар чухам юуг судалдаг шинжлэх ухаан бэ, бусад шинжлэх ухаанаас юугаараа ялгаатай байдаг вэ зэрэг асуудал нь хэдийгээр нэлээн ойлгомжтой мэт боловч одоо үед зарим талаар эргэлзээтэй гэж хэлмээр асуудал болжээ. Хэл шинжлэл нь хамгийн товчоор хүний хэлийг судалдаг ухаан юм. Өөрөөр хэлбэл хэлний дотоод бүтэц, зүй тогтол, түүний мөн чанар, хөгжлийг судалдаг ухаан билээ.

Гэхдээ “Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?” хэмээх эргэлзээ нь шинэ юм биш гэж хэлж болох...

2010-03-18
Төрийн хэлний бодлогын хэрэгжилт

 

“Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна[Монгол улсын үндсэн хууль, 1992, 5] гэж үндсэн хуульд бий. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бидний хэл аялгуу маань Монголын төдийгүй нийт хүн төрөлхтөний оюуны соёлын салшгүй нэг хэсэг, үнэт өв мөн билээ. Энэ гариг дэлхий дээр маш олон хэл бий. Хэдэн зуун саяар тоологдох олон хүн ярьдаг том хэл байхад хэдэн арван хүн хоорондоо харилцдаг омог отгийн өчүүхэн хэл ч бас бий. Гэхдээ том жижгээс үл шалтгаалан хэл бүхэн чухал билээ. Хэл бүрийн цаана хүн төрөлхтөний соёл, түүх, урлаг, дуу хуур, аман зо...

2010-03-03
Ш.Лувсанванданы "Монгол хэл аялгууны учир" өгүүллийн тухай

 

Академич Б.Ринчен 1959 оны 1-р сард Бээжин хотноо суух эрхэмд нэгэн захидал илгээжээ. Уг захидлыг хүлээн авагч нь Бээжингийн их сургуульд багшилж буй зочин профессор Шадавын Лувсанвандан байлаа. Энэхүү нөхөрсөг захидалд “Таны биеийг монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд илтгэх монгол эрдэмтний бүрэлдэхүүнд оруулсныг мэдэгдэе. Таны нэг илтгэлийг “Монгол хэл аялгууны учир” гэж төлөвлөсөн. Үүнд монгол хэлийг халимаг хэл, буриад хэл гэх зэргээр хуваадгийг хэлний шинжлэлийн үндэс баримт хайшаа болохыг гаргамуй. Халимаг хэл гэж Ижил, Донын их, бага дөрвөд, торгуудын аялгууг нэрлэдэг б...

2010-02-09
Хоёр монгол бичээс

          Түлхүүр үгс: Булган аймгийн Гурванбулаг сум, Дундговь аймгийн Хулд сум, монгол бичгийн дурсгал, хадны бичээс

          Монгол орны уул тал хосолсон өргөн их дайдыг аварга том номын сан гэж төсөөлбөл чулуун хуудаст номоор арвин билээ. Тэдгээрийн дунд түрэг, уйгар, кидан, төвд, хятад, манж хийгээд дөрвөлжин, монгол бичээст чулуун ном цөөнгүй бий.

          Монгол бичигт чулуун номын хамгийн эртнийх нь 1225 оны үед хамаардаг, эрдэмтдийн дунд "Чингисийн чулууны бичиг" хэмээн алдаршсан гэрэлт хөшөө билээ. Монгол үсгийн дурсгалт бичгүүдийг гадаадын эрдэмтэд 19-р зууны хориод оноос эхэлж су...

2010-01-08
“Бүрэг” хэмээх газрын нэрийн тухайд

Түлхүүр үгс: Булган аймгийн Бүрэгхангай сум, эртний түрэг, газрын нэр, үгийн гарал

          Нэгэн цагт бидний амьдран буй энэхүү газар нутагт монголчууд биднээс өөр угсааны Сяньби, Жужан, Түрэг (М.Э. 540-745 он), Уйгар, Кидан зэрэг төрт улсууд нутаглаж байсан үе бий. Эдгээр улсууд нутаглаж байсны ул мөр нь элдэв булш бунхан, хүн чулуу, бичиг үсгийн гэх мэт биетээр олдож буй дурсгалаас авахуулаад газар усны нэрэнд хүртэл үлджээ. Ер нь газар усны нэрийг ажиглахад тэнд нутаглаж байсан ард түмэн л уул усандаа голчлон нэр өгдөг ажгуу. Тухайлбал, одоо бидний үед учир утгыг нь ухаарахаа нэгэнт боль...

2009-12-12
Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүний судлал

Монгол улсын шинжлэх ухаан-108 боть

“Монголын уран зохиолын 108 боть” гэж бий. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академиас “Монгол улсын шинжлэх ухаан” хэмээх 108 боть цуврал бүтээлийг санаачлан бүтээж байгаа нь амжилттай үргэлжилж байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид цувралын өмнөх үгэнд “...Хэн нэгэн хүн зохиолчдыг дуурайгаад гэж биднийг шүүмжилж магадгүй. Тэгвэл түүний түмэн зөв. Бид зохиолчдыг дуурайсан юм. Сайн үйлсийг дуурайх нь ичгэвтэр хэрэг огт биш. Монголчууд бид сайн бүхнийг дуурайгаад байвал өөрсдөө маш сайн болох нь дамжиггүй шүү дээ” гэжээ.

Ийнхүү үн...

2009-12-07
Компьютер хэл шинжлэл ба цахим үгийн сан (1) байгуулах асуудалд

 

Компьютер хэл шинжлэл ба дэлхийн чиг

 

Бидний амьдран буй энэ зууны хүн төрөлхтөний өдөр тутмын ахуй амьдрал, амьдралын хэв маягийг компьютер болон компьютержсэн орчингүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. XX зууны дунд үеэс компьютер хэмээх нэгэн шинэ техникийг үйлдвэрлэн гаргах болсноор олон салбарын эрдэмтэн мэргэд судалгааны ажилдаа өргөнөөр хэрэглэх болсон билээ. Шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлүүд, ялангуяа хэл шинжлэлийн судалгаа ч гэсэн энэ чиг хандлагаар хөгжих зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ талаар нэлээд амжилт олжээ. Манай хэл судлалын эрдэ...