Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”, “Хүмүүс шагнуул...