2011-12-30
Судлаачдын олдмол хомсдол

 

Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”, “Хүмүүс шагнуул...

бичсэн: Боролзой | цаг: 17:24 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2011-11-29
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан

Архи ч хүнийг олон жил уулгуулдаггүй бололтой.

Баабар

*        *        *

Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг.

З.Очир

*        *        *

Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байгаа.

Уинстон Черчилл

 

*        *        *

Олон найзтай байна гэдэг олон дайсантай байна гэсэн үг.

Н.Энхбаяр

*        *        *

Хамаг зовлон, бэрхшээлийн үндсэн шалтгаан нь мунхгийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатгах нь тийм ч ач холбогдолтой биш. Ном уншуулж, бурханд мөргөх нь чухал биш. Бурхан шашинд туйлын зорилго нь гэгээрэх юм. Гэгээрэхийн тулд унш...

2011-11-14
Бодлын хулгайч буюу "муу хүн"-ий түүх

 

Хуучин цагийн “эв хамтач” утга зохиолд (урлагт) манай талын болоод дайсны талын хэмээх нэгэн хэвшмэл дүрүүд элбэг байдаг байлаа. Манай талынх нь учиргүй сайн хүний хайлан, харин эсрэг талынх нь муу муухайн цуглуулга. Одоо ч зарим нэг кино жүжигт тоглосон залуучууд сайн талын дүр бүтээв, эсвэл эсрэг талын муу хүний дүрд тоглолоо гэх мэтээр ярих нь бий. Харин амьдрал дээр туйлын сайн, эсвэл саар хүн гэж үгүй. Хэнийг хэн аль өнцөгөөс нь харахаас шалтгаалан сайн эсвэл муу хүн гэж харагддаг.

Монголын ард түмний дунд олон жилийн турш тэрхүү муу хүний дүрд “тоглосоор” ирсэн нэгэн бол ...

бичсэн: Боролзой | цаг: 17:25 | төрөл: Шүүмж
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2011-10-19
Б-Ө-Ө

Ерээд он. Монголын нийгмийн нэн сонирхолтой нэгэн үе. Хамаг юм задгайрсан, идэж уух юмаар өлсгөлөн, харин ер бусын элдэв хов живээр цатгалдсан тийм нэг “солиотой” цаг хугацаа байсан санагддаг. Тэнд ч нэг нь биенээсээ гал гаргаад л, толгой дээгүүр маань нисдэг тавгууд сүлжилдээд л, эсвэл хэн нэг нь тэр хөлөгт нь орж нисээд л, бас нэг нь уулан дээрээс харь гаригийнхантай холбоо ч тогтоож байх шиг...

          Цаг хугацаа алслан холдохын хамтаар монголчууд бидний нүд маань ч  харьцангуй нээгджээ. Нөгөө харь гаригийнхан бидэнтэй уулзсан ч үгүй нисээд алга болж, ер нь гал гэдэг зүйл биенээс биш шүдэ...

2011-09-26
Жаргах цагт сэрэмж хэрэгтэй...

Та бусдыг аз жаргалтай байлгахыг хүсвэл хайр энэрэлд суралц. Өөрөө аз жаргалтай байхыг хүсэж байвал хайр энэрэлд суралц. Энэ бол миний энгийн шашин. Сүм дуган хэрэггүй. Толгой эргүүлсэн гүн ухаан ч хэрэггүй. Бидний өөрсдийн тархи, бидний өөрсдийн зүрх сэтгэл бол бидний дуган юм. Гүн ухаан нь эелдэг зан төрх болой.

14-р Далай лам

*        *        *

Сул дорой болбоос уучлах сэтгэл үгүй. Уучлах сэтгэл нь тэвчээр хүчтэй нэгэнд л байдаг.

Махатма Ганди

*        *        *

Хүн өөрөө өөрийнхөө хамгийн том найз нь, бас хамгийн том дайсан нь. Өөрөө л алдаагаа засч чадахгүй бол өөрийнхөө хамгийн том дай...

2011-09-20
"Жаргаж буй мөч" бүр төлбөрөө нэхнэ...

          Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй ээ л гэдэг. Үнэхээр ч амьдралд таараад алдсан боломж хүртэл хожим бодоход ямар нэгэн үнэ өртгийг биднээр төлүүлсэн л байдаг. Мөн үнэгүй хэмээн санал болгож байгаа бүтээгдэхүүн бүр цаагуураа бидний халааснаас төлбөрөө авсан л байдаг. Эсвэл хэн нэгний зүв зүгээр дайлсан архины “жаргалын” төлбөрийг бид эрүүл мэндээрээ хангалттай давуулан төлцгөөдөг. Захын жишээ авахад л саяхан шахуу хязгааргүй эрх мэдэлтэй хэмээгдэж байсан нэгэн эрхэм тэр цагийн их хүндлэлийнхээ төлбөрийг одоо хэрхэн төлж байгааг нь бид харцгааж л байна. Түүнийг асар ...

2011-05-18
Чи коммунист!

 

Коммунист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Бид заримдаа хэн нэгнийг “Чи чинь одоо ямар коммунист амьтан бэ?” гээд гоочилдог. Гэвч нөгөөх нь ямар юмны коммунист байхав, архи уудаггүй, араар тавьдаггүй, харин ч бусдаас илүү зарчимч, хариуцлагатай нэгэн байдаг. Эсвэл нас нь нэлээд явчихсан, хоцрогдсон гэмээр хүмүүсийг манай залуучууд коммунист хэмээх ангилалд оруулж байгаа нь хааяа харагддаг. Мөн эднээсээ залуу зарим нэг мэнгэтэй, мэнгэгүй улс төрчдийг ч дээрх ангилалд багтаах нь бий. Тэдгээр нь ихэнхдээ МАН-ын гишүүн байдаг ч гэдэг юм уу. Байж болох л юм.

Хуучин коммунист угшлыг нь бодоод л ...

2011-03-26
Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй

Засгийн газар гэдэг бол ирээд л буцдаг нүүдлийн шувуу шиг зүйл. Харин ард түмний эрх ашиг гэдэг зүйл бол мөнхөд байдаг. Ард түмэн мөнхөд байдаг.

Ц.Элбэгдорж

*        *        *

Эх орноо гэр оронтойгоо адилтган дотночилж үзэх сэтгэлийг л эх оронч сэтгэл гэнэ.

Э.Бат-Үүл

*        *        *

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг, их ажиллах тусам их аз дайрдгийг би анзаарсан.

Томас Жеферсон

*        *        *

Эрсдлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг.

А.С.Макаренко

*        *        *

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотр...

2011-02-18
Урвагч

 

Өнгөрсөн онд монголчууд бидний дундаас нэгэн “урвагч” төрсөн билээ. Урвагч урвагчдаа бүүр эх орноосоо уравсан гэж байгаа. Бид ер нь ойрд нэгнийгээ шилдгээр л тодруулж байснаас урвагчаар нь тодруулж байгаагүй байх. Манайхан нэгнийхээ мууг үзэх, улайд дуртайг ч хэлэх үү сайхан доромжилцгоож таашаал авах шиг болсон доо, хөөрхий. Бөөн баяр. Эх орноосоо уравсан муу амьтан чанга дэглэмтэй арван долоон жил авалгүй яадаг юм, шоронд хатаа, болж гээд л. Монголчууд бид ч нэгнийхээ зовлонг ямар ойлгох биш, их л хүн муутай улс шиг байгаа юм. Ганцхан муу урвагч, бусад нь эх орондоо хязгааргүй хайртай. Хэ...

2011-02-11
Хазгар өвгөнд эрдэм бий...

Зуслангийн хоёр давхар байшинг хэн ч барьчихна. Сонирхогч ч барьчих байх. Харин хорин давхар байшинг сонирхогч барьдаггүй л байхгүй юу.

С.Молор-Эрдэнэ

*        *        *

Энэ зуун хүмүүсийг хурдцаар дарамталж байхад өдөртөө хэдэн цаг ажиллачихаад бусад цагт нь хэвтэж байж таарахгүй байна. Нийгэм хурдтай, ажил, уран бүтээлийн талбарт өрсөлдөөн их, хүмүүсийн идэвх, үйл ажиллагаа дээд цэгтээ тулсан үе санагддаг.

Улсын филармонийн дуучин С.Баттулга

*        *        *

Монгол хүн нүүдэлчин амьдралын хязгааргүйд өссөн учраас өөртөө итгэдэг. Тэнгэрт итгэдэг. Тэнгэр шүтлэгтэй хүн юунаас ч айдаггүй. Тэ...