Эрүүл саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө ухаанд төдийгүй бусдын ухаанд итгэхийн нэр ээ.
Карл Раймунд Поппер
* * *
Ардчилсан улс оронд төрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Харин ч үүнд ардчилсан улс орны иргэд өөрсдийгөө буруутгах учиртай.
Карл Раймунд Поппер
* * *
Гайхалтай шилдэг удирдагчийг олж чадна гэсэн сулхан найдвар дээр бид улс төрийн бодлогоо үндэслэх юм бол ёстой ухаангүй солиотой явдал болохсон.
Карл Раймунд Поппер
* * *
Тэнгэрийн хаяаг баримжаалахаа больсон хүн холыг харж чадахгүй. Учир нь тэр ойр орчныхоо юмсыг л хэрээс нь хэтэртэл үнэлж суудаг.
Ханс Георг Гадамер
* * *
Өөрийгөө бүхнийг сайн мэддэг гэж бодоод заншчихсан хүн бусдаас юм асуух чадваргүй байдаг.
Ханс Георг Гадамер
* * *
Дарлагдсан ард түмэнд эрх гэж үгүй хойно, жинхнээсээ үүрэг гэж байхгүй.
Альберт Камю
* * *
Ярих, хэлэх хоёр тэс ондоо зүйл. Хэн нэгэн нь эцэс төгсгөлгүй ярих атлаа ганц ч зүйл хэлэхгүй байх тохиолдол бий. Тэгэхэд өөр нэг нь дуугүй суух мөртөө ихийг хэлдэг.
Мартин Хайдеггер
* * *
Яг над шиг хий гэж хэлж байгаа хүнээс бид юу ч сурдаггүй. Надтай хамт хий гэж хэлдэг хүмүүс л бидний жинхэнэ багш байдаг.
Жиль Дилёз
* * *
Гал авчирч гэрэл гаргаад өгчихөж чадахгүй бол ядаж битгий сүүдэрлээч.
Лев Толстой
* * *
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Людвиг Фейрбах
* * *
Чи хийхгүй л бол чамаас доор юмнууд хийчихдэг юм.
Н.Алтанхуяг (Ардчилсан намын дарга)
* * *
Өөдгүй новшнууд, мөлжин дарангуйлагч, уугаачин идээчдийн засаглалд үнэн хэзээд аюултай. Яагаад үнэнийг хааж боогдуулаад байдгийн учир ердөө л энэ.
Южин Деббс
* * *
Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Тэдний үг ярианаас өөрийн сул талыг олж харах нь илүү сонирхолтой байдгаас тэр.
Ральф Эмерсон
* * *
Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үг.
Ларош Фуко
* * *
Өнөөдрийн иргэншсэн хүний нийгэмд эрх тэгш байдал гэдэг зөвхөн эрх чөлөөт хуулийн өмнө л байхаас өмч хөрөнгө, өндөр нам, бяр чадал, оюун ухаанд байх ёсгүй.
Пьер Верньо
* * *
Номноос уншсан санаагаа хэн нэгэнд хэлээд үз. Шинэ санаа биш байна гэх вий. Тэгэхэд нь энэ санаа хэр ортой вэ гээд асуу. Энэ тухай тэр ер бодож үзээгүй байх вий.
Вовенарг
* * *
Өөрийн гэсэн бодолтой байхаас илүү тэр бодлоо бусдад хүргэхэд их ухаан шаарддаг.
Клод Гельвеций
* * *
Бүдүүлэг бурангуйчуулын дотор мэргэн хүнд үг хэлэх боломж олдохгүй байж болно. Ухаантай, эрдэмтэй нэгнийг хэн нэгэн тэнэг элдвийн чалчаа үгээрээ давж гарч ч бас болно. Үүнд гайхаад байх явдалгүй. Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу сонсогдохгүй шүү дээ.
Саади
* * *
Эрдэмтэй хүн түнэр харанхуйд гэрэл оруулахыг хүсэн духаараа хана мөргөж байхад мунхаг хүн өрөөний голд санаа амар сууна.
Анатоль Франс
* * *
Зөвхөн айдас л боолчлолыг бий болгодог юм биш. Итгэмтгий зан, санаа амирлангуй байдал ч мөн адил.
Иоханн Зёйме
* * *
Өөрийнх нь тухай тааламжгүй үнэнийг түгээхээс айхдаа үгийн эрх чөлөөг хязгаарладаг төр засаг бол эгээ л өөрөө харагдахгүй байя гэхээрээ нүдээ аньчихдаг бяцхан хүүхэдтэй адил загнаж байгаа хэрэг.
Людвиг Берие
* * *
Ард олноо харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчид ээ, болгоомжлогтун! Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэнэ. Их ташуурдуулсан мал махчин араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү?
Оноре Мирабо
* * *
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжих чадвартай, хөгжсөөр хөгжсөөр өвчин болон хувирдаг. Хамгийн сайн хүн ч зуршилдаа хөтлөгдөөд адгуусын хэмжээнд очтолоо бүдүүлэг мунхаг болдог. Мөнгө, эрх мэдэл хоёр хүнийг мансууруулж, яваандаа ухаан мэдрэхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс амттай санагдахад хүргэнэ.
Яг үүн шиг бусармаг явдлыг үл томсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг.
Феодор Достоевский
* * *
Эсрэг талынхнаа сонсолгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүн, тэр шийдвэр нь шударга байлаа ч гэсэн шударга бус алхам хийж байна.
Сенека
* * *
Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт Миль
* * *
Хувийн өмч нь хувь хүнд төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог. Хувийн өмч эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж байдаг бөгөөд бусад хүчнүүд хоорондоо нэгдэж улс төрийн эрх мэдлийн эсрэг сөрөн зогсох боломжийг олгодог. Иймээс энэ нь төрийн оролцооноос ангид бүхий л үйл ажиллагааны үндэс болдог.
Людвиг Фон Мизес
* * *
Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийгхязгааргүй эвддэг.
Лорд Эктон
* * *
Хүний нийгмийг төгс болгох гэсэн оролдлого бүр хувь хүн боолчлогдсоноор дуусдаг.
Фридрих А.Хаек
* * *
Хувь хүн эрх чөлөөгөө бурхнаас олгогдсон гэж ойлгодог. Харин дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө бэлэглэдэг гэж боддог.
Фридрих А.Хаек
* * *
Эдийн засгийн үйл ажиллагааг дээрээс хянана гэдэг ...бүх зүйлийг хянана гэсэн үг.
Фридрих А.Хаек
* * *
Хүнийг хамгаалсан хууль гармагц хүмүүс хуулийг хамгаалах сонирхолтой болдог.
Эрнандо де Сото
* * *
Бид модноос нүүрс, нүүрснээс газрын тос, газрын тосноос шатдаг хий гаргаж ашиглах өөрчлөлтүүдийг хэрхэн хийж ирсэн бэ? Энэ тухай би хангалттай сайн мэдэхгүй. Гэхдээ бурхны авралаар Эрчим хүчний яамгүйгээр энэ бүхэн явагдсан гэдгийг сайн мэдэж байна.
Милтон Фридман
* * *
Өөр хүнд биш хуульд захирагддаг хүн л эрх чөлөөтэй.
Иммануил Кант
* * *
Буруу юм хийхийг боломжгүй болгож, зөв зүйл хийхийг хөнгөлж байдаг хуулийг сайн хууль гэнэ.
Уилям И.Гладстоун
P.S: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “Үгс” (2007) номоос ашиглав.