Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээгүүр хувь ерөөл юм.
Клод Тилье
* * *
Хайр дурыг гурав дахин хулгайч гэхэд болно: тэр унтдаггүй, бас аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч үлдээлгүйгээр бүрмөсөн нүцгэлдэг.
Диофан
* * *
Хайр сэтгэлд ямагт бага зэрэг солиорол байдаг. Гэхдээ солиорол бүхэнд бага боловч эрүүл утга учир агуулагддаг.
Ницше
* * *
Эмэгтэйчүүд өөрөөсөө доогуур гэж үзсэн хүнээ хайрлаж чаддаггүй. Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий юм.
Жорж Санд
* * *
Хүүхнүүд өөрт нь үнэхээр хайртай хүнийг хайрлаж чаддаггүй нь хувь заяаны мөнхийн шоглоом юм биш байгаа?
Шекспир
* * *
Арван наймтай хархүү таашаадаг, хорьтой эр дурладаг, гучин настай бол эзэмдэхийг хүсч, дөчтэйдөө сая эргэцүүлж боддог.
Поль дө Кок
* * *
Та эмэгтэйчүүдийг харааж, мэхэлж, тэр ч байтугай зодож нүдсэн ч тэд уучилна. Харин гадаад төрхийг нь л өөлөх гээд үзээрэй. Үүрд таныг үзэн ядах болно шүү.
Поль дө Кок
* * *
Тавин насандаа эр хүн өөр аль ч насныхаасаа илүү аюултай байдаг. Энэ насандаа тэд асар үнэт туршлагаас гадна зарим үед өв хөрөнгө хуримтлуулсан байдаг.
Бальзак
* * *
Эр хүн бусдын нууцыг өөрийнхөөсөө илүү найдвартай хадгалдаг. Эмэгтэйчүүд бол эсрэгээр, өөрийнхийгөө бусдынхаас илүү баттай хадгална.
Жан дө Лабрюйер
* * *
Хөнгөмсөг хүүхэн таныг хөнгөмсөг л хуурна. Харин намбатай буурьтай хүүхэн бол хуурч мэхлэхдээ ч гэнэ алдахгүй.
Анри Рошфор
* * *
Бие эзэмдүүлэхдээ эмэгтэй хүн бүхэл бүтэн ертөнцийг бэлэглэж байна гэж боддог. Эр хүн харин өөртөө тоглоом авлаа л гэж төсөөлдөг. Эмэгтэй хүн мөнхийн зүйл өгсөн мэт санаж явахад, эрчүүд ганцхан хормын цэнгэл амслаа л гэж боддог.
Кармен Сильва
* * *
Ухаан мөхөс адгуусыг харцгаа. Тэгээд ичицгээ. Үнээ бухнаас юу ч шаарддаггүй. Дурласан эм хониндоо хуц төлөөс өгдөггүй. Зөвхөн эмэгтэй хүн л эрийнхээ сүүлчийн мөнгөөр гоёж гангалж, хайрлуулсныхаа шанд гар харж байна.
Овидий
* * *
Эмэгтэй хүн, суут хүн хоёр хөдөлмөрлөдөггүй. Хүүхнүүд ямагт хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай тансаглал нь байсан. Гэхдээ бид тансаглаж цэнгээгүй мөч бүхнээ хөдөлмөрлаж өнгөрөөдөг юм биш. Хөдөлмөр бол ердөө л энэ мөчүүд тийш хөтлөгч хэрэгсэл юм.
Ницше
* * *
Шөнийн харанхуй, мансууруулагч дарс хоёр гоо сайхныг цэгнэх бололцоо олгодоггүй. Биеийн өө согогийг харанхуй хайцаалж, муу сэтгэгдлийг үлдэн хөөнө. Шөнө уусан дарсны амт ямар ч эмэгтэйг дагина болгон хувиргадаг.
Овидий