Өчүүхэн төдий тайвшрахад л хүч буурдаг юм.
Асашёорюү Дагвадорж
* * *
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л цорын ганц үнэн сэтгэлийн, бат бэх нөхөрлөл оршино. Учир нь энэ бол ямарваа өрсөлдөөнөөс ангид цорын ганц хэлхээ юм.
Огюст Конт
* * *
Хүмүүсийн, нөхөрлөл гэж энийнээр нэрлэдэг тэр зүйл нь мөн чанартаа хоёр талын ашиг, харилцан тус дэм бололцох зорилго бүхий холбоо л байдаг. Хамгийн өө сэвгүй үерхэл гэдэг нь бид ямар нэгэн юм хожиж байх хэлцлээс өөр юу ч биш.
Ларошфуко
* * *
Найз нөхдийн тус дэм хэрэг болоод байгааг хэлэхээс өмнө таамаглаж мэддэг хүн л жинхэнэ анд нөхөр.
Жюль Ренар
* * *
Жинхэнэ нөхөр бол жаргалтай үед урилга заллагаар, зовлон тохиолдоход хэлүүлж дуудуулалгүй ирдэг байх учиртай.
Исократ
* * *
Зуун ухаалаг дайсан дайсагнасандаа тарихгүй гайг ганц ухаан муутай нөхөр саймширсандаа тарьчихдаг.
Кабус
* * *
Амьдралынхаа замд шинээр хүмүүстэй танилцаж явахгүй бол тун мөдхөн ганцаархнаа хоцорно шүү!
Сэмюэл Жонсон
* * *
Зовоход найз нөхөд танигддаг гэлцэх юм. Миний бодлоор жаргахад ч бас танигддаг.
Чингис Айтматов
* * *
Хэдийгээр үүнийг хэн нь ч хүлээн зөвшөөрдөггүй боловч хоёр найзын нэг нь ямагт нөгөөгийнхөө боол байдаг.
Михаил Лермонтов
* * *
Хамгийн өөдгүй дайсан улаан нүүрэн дээр чинь хэлж чадах үг хамгийн сайн нөхдийн чинь нүднээс далд ярьдгийн дэргэд бол юу ч биш.
Альфред дө Мюссе
* * *
Нөхрөө ганцаар байхад нь зэмлэ, олны дунд ямагт магт.
Солон
* * *
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нөхөрлөл биш хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин ч бие биеэсээ жийрхдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгчид.
Этьен Боэси
* * *
Найз нөхөр гэж бодож явсан хүнийхээ нүүр буруулахыг үзэхээс илүү гашуун гар хохирол гэж үгүй.
Роберт Стивенсон
* * *
Дайсангүй байна гэдэг өчүүхний шинж. Түүгээр бахархах хэрэггүй.
Альфред Бужар
* * *
Хичнээн боолтой байна, төчнөөн дайсантай.
Макробий
* * *
Урьдын найз нөхөр шиг хорт муу дайсан үгүй. Өөрийн гэмийг цайруулахын тулд тэрээр нөхрийнхөө гэгээтэй бүхнийг харлуулж явдаг.
Андре Моруа