2010-09-09
Чармай шалдан хүнийг нүцгэлэх аргагүй

Хүмүүс хэзээ ч адгийн муу юм уу, дээдийн сайн байдаггүй.

Ларошфуко

*        *        *

Ажаад байхад “муу хүмүүс” ямагт хожоод, харин “сайн хүмүүс” нь үүнээс дандаа алдаад байх шиг санагдах юм.

Лихтенберг

*        *        *

Хүн хичнээн жаргалтай байлаа ч бусад хүн өөрт нь хэрэггүй болохуйц тийм өндөрт гардаггүй.

Сенека

*        *        *

Бусдын атаархлыг төрүүлэхгүйн тулд өөрийн аз жаргалыг нуу. Гэхдээ бусдаар өрөвдүүлтлээ хэтрүүлчихэвзэй.

Питтак

*        *        *

Чамайг юу ч гэж бодог хамаагүй, шударга гэж үзсэн зүйлээ хийж бай. Зэмлэл, магтаал аль алинд нь адилхан хэнэггүй яв.

Пифагор

*        *        *

Хэрэв чамд итгэж л байгаа бол адгийн амьтан байсан ч бүү хуур. Хэрэв чамд хүч чадал заяасан бол бусдаас илүүгээрээ бүү сагсуур. Хэрэв чамд сайн чанар бий бол бусдын дутагдлыг бүү илчил. Хэрэв чамд авьяас үгүй бол бусдын чадварт бүү атаарх.

Хун Цзычэн

*        *        *

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л та өөрийгөө бусдын дургүйцлээс хаацайлна.

Күнз

*        *        *

Ариун сурталт эр хүн өөрийнхөө давуу чанарыг мэддэг, гэвч сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Тэр хүн бүхэнтэй эв зүйгээ ололцдог, гэхдээ хэнтэй ч үгсдэггүй.

Күнз

*        *        *

Хатуу чанд шаардлагатай байх үед зөөлөн зан илүүц. Зөөлөн байлаа гээд дайснаа нөхөр болгохгүй, харин ч чамайг дарамтлах нь ихэснэ.

Саади

*        *        *

Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үздэг болж.

Күнз

*        *        *

Өөдгүй хүмүүстэй тулалдахдаа тэдэнд ухрах зам үлдээ. Тэдэнд өршөөлгүй хандах нь хулганы нүхийг бөглөхтэй ижил. Бүгчимдэж амь нь тэмцсэн хулганууд эргэн тойрноо аймшигтайяа сүйтгэдэг.

Хун Цзычэн

*        *        *

Тайзан дээр нэг нь хаан, нөгөө нь зөвлөх, гурав дахь нь зарц, цэрэг, жанжин болж тоглоно. Амьдралд ч мөн ийм л байдаг. Эрх цол, эд хөрөнгийн ялгаа хүн бүхэнд тохирох дүрийг оноодог ч, тэр дүрд дотоод ялгаа нь авцалддаггүй. Хүн бүхний дотор хэрэгцээндээ хөтлөгдсөн нөгөө л ядуу амьтан оршиж байдаг.

Шопенхауэр

*        *        *

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй ахиж уулзахгүй ч юм билүү.

Ярослав Галан

*        *        *

Хүмүүжилтэй хүн бусдыг хүндэлдэг. Тиймээс ч ямагт хүлцэнгүй, зөөлөн, эелдэг, найр тавимхай байдаг.

Антон Чехов

*        *        *

Чармай шалдан хүнийг нүцгэлэх аргагүй.

Плавт

*        *        *

Сайн хүмүүс муу хүмүүсээсээ сул, зөөлөн байдаг.

Плиний

*        *        *

Чи өөрөө шулуун шударга бол доод хүмүүс чинь хийх ажлаа тушаалгалгүй гүйцэтгэчихнэ. Шулуун шударга биш бол тушаагаад байхад ч чиний үгийг сонсох хүн олдохгүй.

Күнз

Бичсэн: Боролзой | цаг: 18:15 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


chi yagaad ingej zarimdaa zuir zezen ug s bicheed bdag yum be dee.za za nargia !sanaa abahaar heseghen bodliin tasarhai nuhuhuur bna shu bayarlalaa хайртай тормолзох
Бичсэн: Зочин цаг: 12:50, 2010-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax