2010-09-08
Яриа бичиг хоёр ялгаатай

          Одоо цагт монголчууд бидний эрх чөлөөгөө эдэлдэг нэгэн индэр нь интернэт болжээ. Зөв бичгийн дүрэм баримтлахгүй бичих нь энд л хамгийн түгээмэл. Энэхүү дүрмийг баримтлахгүй л бол Монгол улс сөнөчих гээд байгаа зүйл үгүй л дээ. Гэхдээ л хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг хүчтэй эд хойно олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлдэг аж. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал зөв бичгийн дүрэм гэж байгаад ч яах юм, бусдаас зөв бич хэмээн шаардах ч утгагүй болно.

          Ер нь аливаа хэлэнд бичгийн хэл, ярианы хэл гэсэн хоёр хэлбэр байдаг. Бичиг нь хэдий аман яриатайгаа ойр байлаа ч яг хэлдэгээрээ бичдэггүй билээ. Бүх хэлэнд ийм хууль бий. Хүн хүн, нутаг нутагт үгийг өөр өөрөөр дууддаг учраас зөв бичих дүрмийг мөрддөг. Мэдээж бичгээр бичсэн зүйлийг ч аман ярианд яг бичсэнээр нь дуудахгүй л дээ. Олон үг хэллэгийг бичсэнээс нь өөрөөр, хэвшиж заншсанаараа ярьж уншдаг боловч тэгэж бичдэггүй. Тухайлбал, “яажийгаам” гэж дуудаад “яаж байгаа юм бэ”, “Хамтдаа туулъя гэсиймаа” гэж дуудаад “хамтдаа туулъя гэсэн юм аа”, “үзэдгийм” гэж дуудаад “үздэг юм” гэх мэтээр бичдэг билээ. Тэгэхээр ярианы хэлээрээ яриад бичгийн хэлээрээ ч зөв бичицгээе!

Бичсэн: Боролзой | цаг: 08:46 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


end bas krill usgeer bus bichij bgaa ni buruu bichihed ih tulhej bna l duu.tegeed bidnii duudaj bichdeg olon useg latinaar bdaggui l
Бичсэн: Зочин цаг: 12:55, 2010-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax