2009-12-11
Миний аав коммунист, миний ээж коммунист!
               Би яагаад ч юм социализмын үеийн марзан, нөгөө талаар эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг ийм үгнүүд цуглуулах дуртай. Афоризм, мэргэн үг гэхэд ч хаашаа, коммунист уриа лоозонгууд л юм. Заримыг нь ч үнэхээр одоогийн хүүхдүүд уншвал бараг ойлгохгүй байх даа. Ленинч ёсоор амьдаръя ч гэх шиг, бас тэгснээ Ленинч ёсоор ажиллая ч гэж юуг хэлдэгийн хөөрхий, арай л Ленинч ёсоор загас наадуулцгаая гэж болоогүй байх, үнэндээ ч Ленин багш маань хувьсгал хийгээд юун загас наадуулах манатай явсан юм биш үү.

                За ямар ч байлаа гээд бидний өмнөх үеийнхний далан жилийн амьдралын түүхийн нэгээхэн хэсэг, миний аав ээжийн баяртай, гунигтай амьдрал билээ л.

          Иймэрхүү элгий нь авсан хөгжөөнтэй миний одоогоор мэдээгүй байгаа гоё үгнүүд мэдээж зөндөө байгаа, сэтгэгдэл дээр үлдээвэл баярлана. Баатарчуудын уриа, пионерийн чин эрмэлзлэл, эвлэлийн тангараг гээд бүгдийг мартжээ.

 

 

Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой.

 

Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр байх ёстой. Бат түшиг болсон энэ хоёр тулгуур баганагүйгээр социализм хөгжиж бэхжиж чадахгүй.

 

Хоёр их хурал-нэг зорилт. Два сьезда-одна цель.

 

Ленинч ёсоор амьдарч, ажиллаж, суралцъя! По Ленински жить, работать, учиться!

 

Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!

 

МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байгтун!

 

Лениний гэрээсийг мөрдөн дагаж, Ленинч ёсоор амьдарч, тэмцэж ялж сурцгаагтун!

Ю.Цэдэнбал

 

Нам, ард түмнийхээ хувьсгалт дайчин, хөдөлмөрч уламжлалаас цуцалтгүй суралцаж, хичээл сурлагадаа мэрийн шамдаж арвин их эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрийн дадлага хослон эзэмшиж, олон нийтийн үйлсэд идэвхтэй оролцож, сурлага, хөдөлмөр, хүмүүжлийн гялалзсан амжилтаар эх орон, нам, засгийнхаа ачийг хариулах нь хүүхэд багачууд та бүхний эрхэм дээд зорилт мөн!

Ю.Цэдэнбал

 

МАХН-ын үйл хэрэгт үнэнч байж МХЗЭ-ийн хойчийг нэр төртэй залгамжилъя!

 

Пионер багачууд аа, та нар бол төрөлх хайрт эх орондоо социализм, коммунизмын  саруул сайхан барилгыг цогцлон босгох эрхэм хувь тавилантай хүмүүс юм.

Ю.Цэдэнбал

 

Зөвлөлтийн анд нөхдөөсөө сурцгаая!

 

Манай орны оюутан, сурагч пионерүүд ээ!

Нам, ард түмнийхээ түүхэн туршлага, хувьсгалч, дайчин, хөдөлмөрч уламжлалаас цуцалтгүй сурч, арвин их мэдлэг, коммунист хүмүүжил эзэмшигтүн!

 

Их октябрь, социализм, коммунизмын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байгтун!

 

Миний аав коммунист, миний ээж коммунист!

 

Коммунистуудаас үлгэр дууриал авцгаая!

 

Энхрий хайрт намынхаа ойг сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, олон нийтийн ажлын гарамгай амжилтаар нэр төртэй угтацгаая!

Бичсэн: Боролзой | цаг: 08:42 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


Эрэгтэй шурагтай техникээ эмээлтэй хазаартай морь шигээ эзэмшье. Ю.Цэдэнбал. Энэ үг сүүлд хүртэл автобус баазын үүдэнд хуучны самбар дээр харагдаж байдаг л байж билээ
Бичсэн: Зочин цаг: 21:17, 2014-03-01 | Холбоос | |


Манай ялалт амжилт бүхнийг зоригжуулан зохион байгуулагч Монгол Ардын Хувьсгалт Нам мандтугай! Урррраааааааа.
Бичсэн: Зочин цаг: 01:45, 2012-12-06 | Холбоос | |


Ухамсарт ёс суртахуун хүнийг удирдан зална, Хөдөлмөр хүнийг бий болгоно,
Бичсэн: orcish цаг: 00:30, 2011-04-04 | Холбоос | |


хэхэ, ёстой хүүхэд нас нүдэнд харагдав. 5 настайдаа уншиж сурчихаад эргэн тойронд байгаа бүхнээ уншаад явж байхдаа "МАХН мандтугай!" гэсэн бичгийг уншаад ойлгохгүй мөн ч их гайхдаг байж билээ.
Бичсэн: pbolor цаг: 11:20, 2010-01-18 | Холбоос | |


ìíèéí ¿åèéíõýí ñàéí ìýäýõã¿é ë äýý. ãýõäýý ýíý ¿ãèéã õýëäýã áàéñàí. õýõý. ñóð ñóð áàñ äàõèí ñóð
Бичсэн: berry цаг: 18:17, 2009-12-14 | Холбоос | |



хөдөлмөрч, үнэнч, Эх Орны төлөө хичээнгүйлэн суралцагч гээд, ээж аавд маань ламбуайнар лав заагаагуй хэхэхэ. өнөөх гөсрийн коммунистүүд боловсрол, хэл, ажилах орчин, зорилго өгсөн л гэдэг байсан.
ЛОЛ
Бичсэн: AmonRa цаг: 21:12, 2009-12-13 | Холбоос | |


Хөдөлмөрч ажилсаг шинж чанар чинь коммунизмаас лав шалтгаалдаггүй байх аа.

Въетнам, Хятад чинь коммунизмаас татгалзсан шүү дээ та минь ээ. Харахгүй байна уу ааяаяа.

Гэхдээ дэлхийн олон ард түмний хувь заяанд нөлөөлсөн энэ сурталыг үнэндээ бас гайхдаг л юм.
Бичсэн: dadido цаг: 20:46, 2009-12-13 | Холбоос | |


Сайн ч юм байсан байх муу ч юм байсан л байх. Одоогийн Вьетнам, Хятад л харин иймэрхүү зүйлээ бага багаар гээж зөвөөр яваад хөгжөөд байгаа юм шиг...
Бичсэн: Зочин цаг: 11:20, 2009-12-13 | Холбоос | |


Сайныг нь авч үлдэх хэрэгтэй шд. Туйлшраад юунд ч хүрээгүйг л харуулах шиг санагдахын.
Надад лав аав ээжийн маань хачин хөдөлмөрч зан чанар нь үлгэр дууриалал болж чадсандаг.
Бичсэн: AmonRa цаг: 17:26, 2009-12-12 | Холбоос | |


Боогий минь ээ Thanks so much, үдшийн үлгэр л гэсэн үг хэхэ.

Нээрээ бүгдийг мартажээ хэхэь нэг ингэдэг дээ
"Орон бүхийний үгээгүй ядуучууд нэгдэгтүн" дээр үеийн үнэн сонины магнай үг байсийн гэсэн.

За амжилт
Бичсэн: oyuhai цаг: 00:01, 2009-12-12 | Холбоос | |


Социалист нийгмийн өмчийг нүдний цөцгий мэт хайрлаж... гээд л цээжилдэг байсан. Бид социализмын нийгмийн хамгийн сүүлийн "хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд" хэхэхэ
Бичсэн: зочин (зочин) цаг: 13:55, 2009-12-11 | Холбоос | |


wahahaa
элэг аваад хаячихлаа байна
Бичсэн: beggy цаг: 11:47, 2009-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax