Ц.Элбэгдорж
* * *
Амьдрал бол тэмцэл.
Карл Маркс
* * *
Хөдөлмөр тэмцэл дунд залуу хүн өсөж хатуужна.
Ю.Цэдэнбал
* * *
Хүнд эх орноос хайртай эрдэнэ нэг ч үгүй.
Ц.Дамдинсүрэн
* * *
Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө.
Хилон
* * *
Хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй
Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй.
Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг
* * *
Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй. Аливаа юм багаас их болж, нимгэнээс зузаан болдог. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болдог.
Д.Сүхбаатар
* * *
Бадарч дээшлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав.
Данзанравжаа
* * *
Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр.
Будда
* * *
Ачлахын дээдээр ачлууштай нь ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь өтгөс, нялхас, хань гурав.
Данзанравжаа
* * *
Чамайг өөр хэн нэгэн болгох гэж байнга хичээж байгаа ертөнцөд өөрөөрөө байна гэдэг хамгийн том амжилт.
Ралф Валдо Эмерсон
* * *
Учирсан бүхнийхээ нүүр царайг уяхан, даруухан, инээмсэглэн харж бай. Баян буурал хангайн хишгээр бат түвшин явах болно.
Зундуйн Дорж
* * *
Өнөөдрийн амжилт өчигдөрхөн боломжгүй байсан.
Ким Ү Жүн
* * *
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө байдаг юм.
Жан де Лабрюйер
* * *
Би мянган янзын өшиглөлтөд суралцсан хүнээс айхгүй. Харин нэг өшиглөлтөө арван мянган удаа бэлдсэн хүнээс айна.
Брюс Ли