2010-09-07
Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг

Хамгийн том боолчлогдол бол эрх чөлөөг олж аваагүй байж өөрийгөө эрх чөлөөтэй гэж үзэх болой.

Гёте

*        *        *

Эрх чөлөөтэй байх хэцүү, боолчлогдох амархан учраас л хүн боол явдаг.

Николай Бердяев

*        *        *

Өндөр хэргэм зэрэггүй гэж бүү шанал.  Өндөр хэргэм зэрэг хүртэхээр хүн би мөн үү, биш үү л гэж шанал. Хүмүүс чамайг мэдэхгүй байна гэж бүү шанал. Хүмүүст өөрийгөө мэдүүлэхээр би мөн үү, биш үү гэж л шанал.

Күнз

*        *        *

Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй.

Фридрих Генц

*        *        *

Дэг журамтай оронд үйл хэрэгтээ ч, үг яриандаа ч зоримог бай. Дэг журам үгүй газар үйл хэрэгтээ зоримог явах нь зөв ч үгээ хянаж бай.

Күнз

*        *        *

Олонхи хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл л байж таарна.

Шамфор

*        *        *

Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг.

Виктор Хюго

*        *        *

Хэрэв бурхдын улс орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй л байх сан. Засаглалын тийм төгс хэлбэр учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм.

Жан-Жак Руссо

*        *        *

Уруу газар өнхөрч яваа дугуйнаас бүү зуур, хүзүүгээ л дэмий хугалж мэднэ. Харин өгсөж яваа дугуйнаас бариад ав, чи өөрөө оройд нь гарах болно.

Шекспир

*        *        *

Ялалтдаа согтуурсны дараа нэг их гарз гарчихсан мэт санагддаг. Бидний дайсан маань бут цохигдчихлоо шүү дээ! Найз нөхдөө алдахдаа ч бид ингэтлээ гүн гашуудаж, ийм чанга уйлдаг сан билүү дээ?

Ницше

*        *        *

Нэг хүнд шударга бус хандах нь нийгэмд ашигтай байх тохиолдол ч бий.

Юниус

*        *        *

Ард түмэн хөгширдөггүй, ухааждаггүй. Тэр үүрд хүүхдээрээ үлдэнэ.

Гёте

*        *        *

Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд утаа хаашаа хийсч байгааг л харах нь элбэг.

Карел Чапек

*        *        *

Яагаад хүмүүс олонхио дагадаг билээ? Тэдний зөв болоод тэр үү? Үгүй ээ, хүчтэй болохоор нь тэр.

Яагаад эртний хууль ёс, үзэл бодлыг баримталдаг билээ? Эртнийх тусмаа ухаалаг байдаг хэрэг үү? Үгүй ээ, нийтээр хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн, хэрүүл маргаан тарьдаггүй болохоор нь тэр.

Блез Паскаль

*        *        *

Хуулинд захирагддаггүй хүн түүний ариун хамгааллыг хүртэхгүй. Хууль биднийг гагцхүү бусдаас биш, өөрсдөөс маань ч хамгаалдаг юм.

Хайнрих Хайне

*        *        *

Дээд зэргийн эрх гэдэг дээд зэргийн эрхгүйдэл.

Цицерон

Бичсэн: Боролзой | цаг: 12:50 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


he he
Бичсэн: Зочин цаг: 13:07, 2010-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax