2010-09-06
Муу хүн залхуу байдаг ч болоосой...

Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.

Сократ

*        *        *

Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй.

Ян Райнис

*        *        *

Муу хүн залхуу байдаг ч болоосой, мунхаг хүн дуугүй явдаг ч болоосой!

Шамфор

*        *        *

Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй маань л хязгааргүй.

Пьер Лаплас

*        *        *

Тогтсон үзэл бодол үгүй бол хамгийн зоригтой хүн ч хулчгар болон хувирдаг.

Эжен Делакруа

*        *        *

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол бүр багыг хийх байсан.

Марциал

*        *        *

Шинжлэх ухааны эрэл хайгуул солиорол биш байдаг тийм газарт, нэр төр – булаан эзэрхийлэхэд биш, агуу их чанар – эд хөрөнгөнд биш, үнэн мөн – зэрлэг балмадад биш, оюун ухаан – муу санаанд биш, энэрэл хайр – урвалт зусардалд биш, болгоомж – хууран мэхлэхэд биш, амьдрахуйн ухаан – бусдыг залилахад биш, шударга ёс – дарангуйлалд биш, шүүх засаглал – хүчирхийлэлд биш байдаг тийм ертөнцөд л миний тухай үнэн зөв шүүх биз ээ.

Жордано Бруно

*        *        *

Удам сайтай байна гэдэг сайн хэрэг, гэвч энэ бол эцэг өвгөдийн л өмч. Эд хөрөнгө чухал, гэхдээ энэ бол жаргах эсэхийн л явдал. Алдар нэрийг хүсэх нь зөв, гэвч тэр тогтворгүй. Гоо үзэсгэлэн сайхан боловч түр зуурын. Эрүүл мэнд үнэтэй, гэвч амархан доройтно. Хүч чадал атаархам боловч өтөлж өвдөхийн цагт оргүй болно. Эрдэм боловсрол л бидэнд буй тэнгэрлэг, үхэшгүй мөнхийн баялаг юм. Ухаантай, хэлэх үгтэй хүнд үүнээс илүү сайн зүйл олдохгүй биз ээ.

Плутарх

*        *        *

Гуйлгачин хүний сүнс ариун...

Библийн судраас

*        *        *

Эргэцүүлж бодох, өөрийгөө таних чадвар дутсанаас л бардам зан төрдөг. Мэдлэг, даруу зан хоёр бидэнд нэгэн зэрэг ирдэг.

Томас Эддисон

*        *        *

Христофор Колумб алдаж будилсныхаа хүчээр л Америкийг нээсэн.

...ертөнцийн хувьслын үүднээс харах юм бол, ашиг тустай алдаа нь үр дүнгүй, явцуу үнэнээс хавьгүй чухал аж.

Жан Гюйо

*        *        *

Мунхаг хүнтэй үнэн голоосоо шударга маргаж болдоггүй. Яагаад Платон өөрийнхөө улсын дотор бурангуй хүмүүстэй маргалдах эрхгүй явсны учир тэр.

Монтень

*        *        *

Боловсролтой хүний дэргэд харанхуй хүн хэзээд гайхуулах юмтай. Тэр ямагт өөртөө сэтгэл хангалуун байдаг.

Наполеон Бонапарт

Бичсэн: Боролзой | цаг: 10:16 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax