2010-09-01
Шударга ёс худалдагдахаараа үхдэг

Хэрэв чи үнэнийг нууж хаасан бол, хэрэв чи суудлаасаа босч цуглаан дээр үг хэлээгүй бол, хэрэв чи үг хэлэхдээ бүхнийг гаргаж хэлээгүй бол, чи үнэнээс урвасан байна.

Жек Лондон

*        *        *

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.

Шекспир

*        *        *

Шударга ёс худалдагдахаараа үхдэг.

Жорж Санд

*        *        *

Зарим хүмүүс ердөө ой муутай болохоороо л, бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг.

Лев Толстой

*        *        *

Үлдээсэн мөр нь ариун л бол хүн худал үг, цуурхал, хов живээс айдаггүй.

Овидий

*        *        *

Шударга ёс хүчгүй байх, хүч чадал шударга биш байх – хоёулаа аймшигтай.

Жозеф Жубер

*        *        *

Хэтэрхий энгийн амьдарлаа гэж хэн ч хэзээ ч гэмшиж байгаагүй. Тэгээд ч хүчирхэг хүмүүс ямагт энгийн байдаг.

Лев Толстой

*        *        *

Сагсуу ойворгон хүн муу хүнээс ч долоон дор. Муу хүн дайснууд руугаа л халддаг бол, сагсуу хүн дайсандаа ч, нөхдөдөө ч хор уршиг учруулдаг.

Жозеф Аддисон

*        *        *

Хүн яагаад өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Яагаад гэвэл тэр мөнөөх дутагдлууддаа автаж гүйцсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь яг л унтаж байгаа хүнээс зүүдээ ярихыг шаардахын адил юм.

Сенека

*        *        *

Олон хүнийг айлгадаг хүн олон хүнээс айж явах ёстой.

Солон

*        *        *

Өш хонзон бол өчүүхэн дорд сэтгэлийн таашаал мөн.

Ювенал

*        *        *

Маш их үзэн ядах юм бол, бид нөгөө үзэн ядаад байгаа хүмүүсээсээ доогуур болчихдог.

Ларошфуко

*        *        *

Дорд хүмүүс бардам бол байнга өөрийнхөө тухай ярьдаг. Харин их хүмүүс бардам аваас өөрийнхөө талаар юу ч дуугарахгүй.

Вольтер

*        *        *

Хэн нэгэнд байгалиас заяасан авьяас үгүй бол, тэр энэ зайгаа биеэ өргөмжлөхийн ахиухан тунгаар нөхөх гэж оролдоно.

Роттердамын Эразм

*        *        *

Өөрийгөө хүндлэхгүй байгаа хүн золгүй амьтан. Өөртөө дэндүү сэтгэл хангалуун бол тэр мунхаг.

Ги дө Мопассан

*        *        *

Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг.

Цицерон

*        *        *

Өөрийгөө шүүмжлэх юм бол чамд итгэцгээнэ, магтах юм бол хэзээ ч итгэхгүй.

Монтень

*        *        *

Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүхэнд таалагдах хүсэл.

Гёте

*        *        *

Бусдаас илүү ухаантайгаа харуулахгүй байж чадахын тулд маш их ухаантай байх хэрэгтэй.

Ларошфуко

*        *        *

Хүн бага ярьлаа гээд гэмших нь ховор, харин ч дэндүү олон үг хэлчихлээ гэж харамсах нь олонтаа. Энэ бол бүхний мэдэх хуучны үнэн ч, хүмүүс үүнийг дандаа мартдаг.

Жан дө Лабрюйер

*        *        *

Мэддэг бүхнээ хамаагүй бурж байгаа хүн мөдхөн мэдэхгүй зүйлийнхээ тухай ч ярих болно.

Фрэнсис Бэкон

*        *        *

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай.

Маттиас Клаудиус

*        *        *

Худалч хүмүүс бол зүсээ хувилгасан хулгайч нар юм.

Уилъям Пенн

*        *        *

Хүний бүх сэрлээс атаархал хамгийн жигшмээр нь. Атаархлын туган дор үзэн ядалт, урвалт, далд явуулга нэгдэн жагсдаг.

Клод Гельвеций

*        *        *

Атаач хүмүүс яагаад үргэлж л сэтгэл дундуур явдаг вэ? Яагаад гэвэл тэднийг зөвхөн өөрсдийх нь бүтэлгүйтэл төдийгүй бусдын амжилт шаналган зовоодог юм.

Абу-ль-Фараж

*        *        *

Олон зүйлд нэгэн зэрэг амжилт гаргахыг хүсэгч дээгүүр санаатнууд атаач байдаг нь хууль. Тэднийг аль нэг талаар давж гарсан хүмүүс олон тохиолдох тул тэдний атаархлыг өдөөгчид ямагт олдоно.

Фрэнсис Бэкон

*        *        *

Өөртэйгээ тэнцүү хүнд бууж өгдөггүй, өөрөөсөө хүчтэй хүнтэй харьцахдаа байр сууриа хадгалж, сул дорой улсад хандахдаа биеэ барьж чаддаг хүн л бүхнээс хол явна.

Фукидид

*        *        *

“Уурлахдаа тэр эрс өөр хүн болчихсон байв” гэж хүмүүс үргэлж ярьцгаах юм. Уурласандаа  жинхэнэ дүр төрхөө харуулсан нь л тэр байхгүй юу!

Эдгар Хоу

*        *        *

Аз жаргалын төлөө хундага өргөхдөө бид эрүүл мэндээ муутгадаг.

Жером К.Жером

*        *        *

Анхны аяга дарс цангаа тайлахад, хоёр дахь нь хөгжиж цэнгэхэд, гурав дахь нь таашаан жаргахад, дөрөв дэх нь солиороход зориулагдана.

Анахарсис

Бичсэн: Боролзой | цаг: 12:07 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax