Эрүүл явбал улсын наадам үзнэ.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж
* * *
Амьдрал гэдэг арчаагүй, муухай сайхан хоёр нэгэн зэрэг оршино...
Санжаасүрэнгийн Зориг
* * *
Үгний цөөнө нь, юбканы богино нь дээр.
Асашёорюү Дагвадорж
* * *
Октябрийн хувьсгал Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл.
В.И.Ленин
* * *
Үндсэн хууль дахь иргэний эрхийн заалтууд нь хувь хүнийг төрийн хүч түрэмгийлэл, зарим тохиолдолд хууль тогтоомж, зарим тохиолдолд нийгмийн олонхиос хамгаалсан байдаг.
Х.Тэмүүжин
* * *
Уучлалаар хайрыг илэрхийлж болдог, ялагдлаар ялалтыг харуулж болдог.
“90 саяын” хэмээгдэх Б.Гансүх
(“Толь” сонины 2010, № 27-д нийтлэгдсэн ярилцлага)
* * *
Морьгүй хүн өдрийн гуйлгачин
Эхнэргүй хүн шөнийн гуйлгачин.
Ардын үг
* * *
Хүн аливаа шуналаас өөрийгөө чөлөөлсөн цагт л аз жаргалыг мэдэрнэ.
Арван дөрөвдүгээр Далай лам
* * *
Хүн бүхний найз бол хэний ч найз биш.
Аристотель
* * *
Бусдаас мэргэн хүн болох гэж бусдад дэгээ тавих нь “ядуу сэхээтний” арга чарга л даа. Түүнээс биш жинхэнэ их эрдэмтэй хүн бол өөрийнхөө эрдмийг үзүүлж л товойдог.
Л.Түдэв (“Дал” сониноос)
* * *
Өнөөдөр шиг хол юм байхгүй, яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй одно. Маргааш шиг ойрхон юм байхгүй, яагаад гэвэл тэр ирж яваа.
Л.Түдэв (“Дал” сониноос)
* * *
Боловсролгүй хүний найз нөхдөөсөө олж байгаагаас илүүг боловсролтой хүн дайснаасаа олж чадна.
Баабар (“Дори идэр дүүдээ хандах нь” номоос)
* * *
Түүх мэдэхгүй бол үргэлж хүүхдээрээ үлдэнэ.
Цицерон