2010-07-06
Эмхэтгэл үү, эмхтгэл үү?

 

Нийтлэг тохиолдох том алдаа биш боловч “цогц журамтай болгох эмхтгэх үйлийн нэр” болох “эмхтгэл” хэмээх үгийг “эмхэтгэл” хэмээн бичиж байгаа нь сонин хэвлэлээр тааралддаг. “Эмхэтгэлгэж бичих нь буруу бөгөөд “эмхтгэл” хэмээх нь зөв аж. Зөв буруу аль нь болохыг гагцхүү толь бичиг л бидэнд хэлж өгдөг.

ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “эмхтгэл” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бас “эмхтгэл” гэж байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “эмхэтгэл” гэж байх ажээ. Монгол бичгээр энэ үгийг “эмхидхэл” хэмээн бичдэг бөгөөд Цэвэлийн тольд монгол бичгийнх нь хэлбэрийг баримтлан “эмхэтгэл” хэмээн бичсэн бололтой. Гэвч үүнээс хойших бүх толь бичгүүдэд “эмхтгэл” хэмээн бичихээр тогтсон тул үүнийг баримтлан бичих нь зүйтэй юм.

 

Бичсэн: Боролзой | цаг: 08:57 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


баярлалаа. хэрэгтэй мэдээлэл байв.
Бичсэн: Зочин цаг: 18:56, 2012-11-19 | Холбоос | |


he he
Бичсэн: bayasaa цаг: 16:46, 2010-07-13 | Холбоос | |


Тэгээд намайг ингэж бичихлээр ангийнхан маргалдаал байдийн одоо ч хэлэх үгтэйдээ..Баярлалаа.. ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 16:32, 2010-07-13 | Холбоос | |


Зөв бичгийн дүрмээр заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийн балархай эгшгийг гээдэггүй. Заавал эгшигтэй бичигдэнэ гэсэн дүрэмтэй.
Жишээлбэл: нөхцөл ийн=нөхцөлийн, хүчдэл ийн=хүчдэлийн

ч болон д нь заримдаг гийгүүлэгч юм.
ирмэх
Бичсэн: Бо (зочин) цаг: 16:28, 2010-07-13 | Холбоос | |


Асуух зүйл байна...
Танаас нэг асуух зүйл байна...Би ТИС-д сурдаг хүн л дээ...Тэгээд хичээл дээр хүчдэл гэдэг үгийг маш их хэрэглэдэг юм. Тэгээд ард нь ийн,ийг залгахаар яаж бичигдэх ёстойг хэлээд өгөөч. Манай ангийнхан маргалдаад байдгийн...
Хүчдэлийн үү? хүчдлийн үү?... эргэлзэх
Бичсэн: Зоригт ван цаг: 16:16, 2010-07-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax