Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.
Э.Бат-Үүл
* * *
Хамгийн зөв зам бол гэртээ харих зам.
Шар Энхээ
* * *
Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй.
Ц. Оюунгэрэл (“Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”-ын зохиогч)
* * *
“Булгийн амсар энд байж болохгүй” хэмээн үзэл суртлын чулуун бетон цутгалаа ч оргилох ёстой ус хаа нэгтэйгүүр цойлон гарч ирдэг лугаа хүний бичих эрх чөлөө заавал өөрийгөө дийлдэшгүйгээр тунхаглаж байдаг.
Ц. Оюунгэрэл (“Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”-ын зохиогч)
* * *
Тэр бол магталтгүй сайн хүн байсан юм.
Их зохиолч Д.Нацагдоржийн талаар маш товчоор Б.Ринчений үнэлсэн үг
* * *
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Улс төрч өвчнөөрөө айлгана
Д.Боролзой
* * *
Би хүнд итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй.
Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлсэн үг, аливаа хүн бичсэн зүйлийнхээ алдааг дахин дахин нягталж хянах талаар анхааралтай хандахыг сануулсан үг.
* * *
Гүн ухааныг бус
Хүн ухааныг судал.
“Донж”-ийн Б.Төгөлдөр
* * *
Үг авдаггүй хүмүүст тусалж болдоггүй.
Франклин
* * *
Stupid is as stupid does.
Forrest Gump
* * *
Хүн байхгүй бол асуудал байхгүй.
Иосиф Сталин
* * *
Нэг хүнтэй таарахгүй бол нийгэмтэй таарахгүй.
академич Л.Болд
академич Л.Болд
Энэ бас их үнэн үг бна ...
Сайн ухаад бодуул...