2010-04-23
Дурьдах биш дурдах

 

Сануулан хэлэх, хэлж өнгөрөх, тоочин дурсах, өнгөрснийг дурсах гэх мэт утгатай нэгэн үгийг бид “дурьдах” болон “дурдах” гэсэн хоёр өөр хэлбэрээр бичих болжээ. Аль нь зөв болохыг толь бичгээс харцгаая.

Шинжлэх ухааны академийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл “дурдах” гэсэн байхаас “дурьдах” гэж алга байх ажээ. Бусад толь бичгүүд, тухайлбал Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал” толь бүгдэд нь “дурдах” гэжээ. Тэгэхээр “дурдах” хэмээн бичих нь зөв юм.

“Дурдах” зөв болохын учир нь монгол бичгээр бичихдээ “дурадху” гэж бичдэгээр харагдана. “Дурдах” гэсэн үгнээс “дуратхал” буюу “дурдатгал” хэмээх үг үүсдэг. Бид “дурьдах” гэж буруу бичиж байгаагаас шалтгаалан дуудлагын хувьд ч өөрчлөлт орж бидний ярианд иймэрхүү маягаар зөөлөн дуудагдах тал ажиглагдаж байгааг дурдъя.

 

Бичсэн: Боролзой | цаг: 14:48 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 17:27, 2013-02-07 | Холбоос | |


баярлалаа
Бичсэн: сайнаа (зочин) цаг: 17:55, 2012-03-29 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 06:58, 2010-04-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax