2010-03-22
Шавж шавна, шоргоолж шургана

 

Зуны үдэш хаа нэгтээ хурц гэрэл туссан газруудад хар цох, цагаан эрвээхэй шавааралдсан байх нь нэн элбэг тааралддаг. Эдгээр шавааралдсан цох, эрвээхэй зэрэг далавчтай далавчгүй жижиг амьтад нь бүгд шавжийн төрөлд багтана. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д шавж гэж “үе хөлтний хүрээний нэг анги, олонх нь далавчтай, биеийн галбир, өнгө, амьдрахуйн хэлбэрээр нэн олон янз” гэжээ.

Сүүлийн үед “шавж” гэхийг “шавьж” гэж буруу бичиж, мөн бичихийн хажуугаар ингэж дуудаж хэвшсэн байна. Зүй нь “шавж” хэмээн бичих нь зөв юм. Шавж гэдэг маань шавааралдаж амьдардаг амьтан билээ. Үгийн гарлынхаа хувьд ч монгол хэлний “шавах” гэсэн үгнээс гаралтай бөгөөд монгол бичгээр шавжийг “шибажи” хэмээн бичдэг. Мөн монгол бичгээр “шавах” гэдгийг “шибаху” хэмээн бичсэнээс шавж хэмээн бичих нь зөв болох нь тодорхой харагдана. 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д шавж байна, 2008 онд хэвлэгдсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д ч шавж байна. Харин 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “шавьж” хэмээн буруу бичсэн байна. Тэгэхээр “шавьж” биш “шавж” хэмээн зөв бичих учиртай.

Дашрамд сонирхуулахад, монголчууд бидний бахархал болсон монгол бичиг маань үгийн гарал, үгийн утга учрыг бидэнд ухааруулах, нээн харуулах талаасаа гайхамшигтай билээ. Бидний сайн мэдэх шоргоолж хэмээх шавжийн нэр ямар учир утгатай болох нь монгол бичгээр дурайтал тодорхой харагддаг. Монгол бичгээр шоргоолжийг “ширгулжи” гэж бичдэг, энэ үгийн үндэс нь “ширгуху” буюу “шургах” юм. Өөрөөр хэлбэл шоргоолж нь ямар нэг юмны доогуур шургаж амьдардаг шавж юм.

Бичсэн: Боролзой | цаг: 18:33 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Бас л үг үсэг хөөцөлдөж байна уу?
Утга агуулга их чухал юм шүү дээ. Баахан юм ярьж ярьчаад дүгнэлт нь хэнд ч хэрэггүй бас л хэдэн үг байна. Чи ер нь бүтэхгүй ухаарахгүй хүн байна. Яана даа хөөрхий.
Бичсэн: Зочин цаг: 18:13, 2010-03-27 | Холбоос | |


Энэ үгээ нэг тайлбарлаарай дараа
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна.
7 дундуур гэгчээр олон дахин уучиж бололгүй дээ. Таны гэдэсний хэмжээ чухал болохоос биш аяга тийм чухал уу?
Жич: Монгол хүн аягаа авч яваад гаргаж ирээд өөрийн аягаараа уудаг даа. хэхэхэ Тэр бол нүүдэлчдийн зан юм. Үндсэндээ халбага сэрээ аяга тавгаа аваад нүүж яваа гэж ойлго. Хооллох тухтай орчин байхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд амьдардаг хүмүүс гэдэс доторын өвчин тусагүй байяа гэвэл тэгэхээс яахав. Хөгжилтэй оронд энэ асуудалын нэг удаа хэргэлдэг аяга тавгаар шийджээ хэхэххэ. Гэх мэтээр утгатай бич л дээ хүүхэд минь. Аргагүй боловсрол чинь дутаад байх шиг байна даа хөөрхий
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:11, 2010-03-27 | Холбоос | |


Магтаалд дуртай тэнэг байна та
Түрүүний хүмүүсийн сэтгэгдэлүүдийг устгаад оронд нь өөрийгөө магтаж бичээд байна уу даа хэхэхэ
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:05, 2010-03-27 | Холбоос | |


үнэнээс айж байна уу
Ягаад бичсэн сэтгэгдэлүүдийг устгаад байна аа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:01, 2010-03-27 | Холбоос | |


oilgosongui , zui ni shawij shawj yum yy
Бичсэн: Зочин цаг: 13:17, 2010-03-25 | Холбоос | |


намайг 10 жилд байхап ШавЬж байсан. Одоо бол Шавж болсон байна лээ.
Бичсэн: director цаг: 18:56, 2010-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax