2010-02-27
Түвшин үү, төвшин үү?

 

          Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог “Төвшин”-г олон нийтийн бичиж байгааг үзвэл “түвшин”, “төвшин” хэмээн хоёр янзаар бичжээ. Нарийн анхааран үзвэл төлөв томоотой, тогтуун гэсэн утгыг “төвшин”, хэмжээ заасан утгыг “далайн түвшин” гэх мэтээр ихэвчлэн утгыг ялган бичсэн бололтой байна. Харин хүний нэрэнд аль алинаар нь бичжээ.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн “төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод “энх тунх, тогтуун, аятай”, өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь баримжаа хэмээх утгатай “далайн төвшин”, үүний утга шилжсэн хэлбэр нь хэр хэмжээг илэрхийлэх ”төвшин тогтоох шалгалт” зэргээр байна. “Түвшин” гэсэн хэлбэрийг “төвшин”-тэй адилхан гэжээ.

          Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг үзвэл “төвшин” гэсэн хэлбэр нь байна, харин “түвшин” гэж байхгүй байна. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-ийн толгой үгэнд мөн “төвшин” л байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д ганцхан “түвшин” гэсэн хэлбэр байх аж. Ингэж хоёр өөрөөр бичиж хэвшсэн нь монгол бичигтэй холбоотой бөгөөд монгол бичгээр энэхүү үгийг бичээд түвшин ч гэж дуудаж болно, төвшин ч гэж дуудаж болно, “ө” болон “ү” нь монгол бичгээр адилхан хэлбэртэй бичигддэг билээ.

          Энэ бүхнээс үзвэл дээрх толь бичгүүдэд яг аль хэлбэрээр бичих нь зүйтэйг нэгэн мөр журамлаж өгөөгүй гэмээр байна. Гэхдээ аль ч хэлбэрээр бичсэн буруудахгүй мэт боловч цаашид “төвшин” хэмээн хэвших нь зүйтэй ажээ. Харин хүний нэрэнд энэ хоёрыг бичихдээ алинаар нь бичсэн ч буруудахгүй, учир нь хүний нэр гэдэг маань өөрөө оноосон нэр учир анх бүртгэлд тэр хүний нэрийг бичихдээ яаж бичсэн байна, тэрүүгээрээ бичээд явах учиртай болов уу.

Бичсэн: Боролзой | цаг: 17:45 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


10 жилийн өмнө оруулсан бичвэрийг би одоо л олж уншиж байх гэж. Намайг Түвшинжаргал гэдэг. Уг нь бол амар тайван аз жаргалтай гэсэн утгатай ч ТҮВШИН гэдэг нь тайлар толиудад голцуу хэмжээ хэмжүүрийг зайсан байдаг болохоор сэтгэл дундуур байдаг байлаа. Нэрнийхээ Ү үсгийг засуулаад Ө болгох ёстой ч юм уу гэж бодсон үе бий. Таны хэлдэгээр энэ үгийг албан ёсоор журамлаад тавьчихвал над шиг уймарч эргүүтдэг олон хүнд тус болох байхдаа тийм ээ
Бичсэн: Зочин цаг: 12:24, 2020-05-31 | Холбоос | |


Тайлбарлаж өгсөнд баярлалаа
Бичсэн: a цаг: 13:25, 2013-07-18 | Холбоос | |


Ээ, бурхан минь. Ингэж нэг юманд ул суурьтай ханддаг хүнийг олж харлаа... Таатай байна!
Бичсэн: Зочин (зочин) цаг: 02:26, 2013-04-11 | Холбоос | |


bichgiin helend zaabal negen mur zegz shaardlagatai
зүрх өвдөх
Бичсэн: oyungerel (зочин) цаг: 15:14, 2010-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax