2011-03-26
Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй

Засгийн газар гэдэг бол ирээд л буцдаг нүүдлийн шувуу шиг зүйл. Харин ард түмний эрх ашиг гэдэг зүйл бол мөнхөд байдаг. Ард түмэн мөнхөд байдаг.

Ц.Элбэгдорж

*        *        *

Эх орноо гэр оронтойгоо адилтган дотночилж үзэх сэтгэлийг л эх оронч сэтгэл гэнэ.

Э.Бат-Үүл

*        *        *

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг, их ажиллах тусам их аз дайрдгийг би анзаарсан.

Томас Жеферсон

*        *        *

Эрсдлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг.

А.С.Макаренко

*        *        *

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг.

У.Черчилл

*        *        *

Зуу зуун жил Оросын ард түмэн хаанд захирагдаж байсан гэдгийг санаарай. Оросууд бол хаанд дуртай ард түмэн, нэг хүн толгой дээр нь суугаад залж байхад Оросын ард түмэн дассан юм.

И.Сталин

*        *        *

Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй.

Баабар

*        *        *

Залуу хүнд нэг л сайхан чанар байдаг. Тэдэнд алдах юм байдаггүй. Тэдэнд албан тушаал байхгүй. Мөнгө төгрөг гээд байх юм байхгүй. Айлын халаасны өрөөнд явах нь явж, аав ээжтэйгээ амьдрах нь амьдарч ингэж л явдаг. Тэдэнд байдаг хамгийн үнэт зүйл нь сэтгэлийнх нь дуудлага байдаг.

У.Хүрэлсүх

*        *        *

Хийж үзээгүй зүйлдээ хүн хамгийн их эргэлздэг гэсэн нэгэн ухаант хүний хэлсэн үгийг санаж тайвширдаг. Бүтэшгүй гэдгийг сонссон учир хэн ч оролдож зүрхлэхгүй. Гэтэл түүний нь дуулаагүй нэгэн “мангар” гарч ирээд хийчихсэн байдаг шүү дээ.

Рой Чапмэн Эндрюс

*        *        *

Мөхөх үндэстэн урьдын дурсамжаараа амьдардаг, сэхэх үндэстэн маргаашаа мөрөөдөж өнөөдрөөрөө амьдардаг.

Баабар

*        *        *

Аливаа хүн өөрийгөө би одоо яг болж байна хэмээн сэтгэл нь ханасан яг тэр цаг мөчөөсөө эхлэн болохоо болиод эхлэх юм.

Д.Боролзой

Бичсэн: Боролзой | цаг: 15:12 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax