Зуслангийн хоёр давхар байшинг хэн ч барьчихна. Сонирхогч ч барьчих байх. Харин хорин давхар байшинг сонирхогч барьдаггүй л байхгүй юу.
С.Молор-Эрдэнэ
* * *
Энэ зуун хүмүүсийг хурдцаар дарамталж байхад өдөртөө хэдэн цаг ажиллачихаад бусад цагт нь хэвтэж байж таарахгүй байна. Нийгэм хурдтай, ажил, уран бүтээлийн талбарт өрсөлдөөн их, хүмүүсийн идэвх, үйл ажиллагаа дээд цэгтээ тулсан үе санагддаг.
Улсын филармонийн дуучин С.Баттулга
* * *
Монгол хүн нүүдэлчин амьдралын хязгааргүйд өссөн учраас өөртөө итгэдэг. Тэнгэрт итгэдэг. Тэнгэр шүтлэгтэй хүн юунаас ч айдаггүй. Тэнгэр дээр, бас бидний дотор хязгааргүйд оршдог. Хүн атигар жаахан биеэрээ өөрийгөө төсөөлж их алддаг.
Зохиолч Чинагийн Галсан
* * *
Алдрын титмийг даах чадвартай болохоос минь өмнө амжилт надад бүү ирээсэй.
Баабар
* * *
Нээлттэй нийгмийн гайхамшиг бол хаалттай сэдэв гэж байдаггүйд оршдог.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
* * *
Хахир говьд эрдэнэ бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хар авдранд ном бий
Хамаагүй басаж болохгүй.
Академич Цэндийн Дамдинсүрэн
* * *
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?
Дулдуйтын Данзанравжаа
* * *
Өөрөө сайхан амьдарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
* * *
Аливаа зүйлийг хэтрүүлэх хэрэггүй. Ууж битгий хэтрүүл, унтаж битгий хэтрүүл, уурлаж битгий хэтрүүл гэх жишгээр л амьдарвал залуугаараа байгаад л байна даа. Энэ бол амьдралын философи, энэ бол шинжлэх ухаан.
дуучин Г.Хайдав