2010-08-31
Аз жаргал хүн бүхний үүдийг нэг л удаа тогшдог...

Мэдлэг мэдээлэл ямар үед үнэд хүрдэг вэ гэхээр уншиж байгаа хүн нь мэдлэгтэй үед үнэд хүрдэг. Уншиж байгаа хүн нь юу ч мэдэхгvй хүнд мэдлэг үнэд хүрдэггүй.

УИХ-ын гишүүн Д.Энхбат

*        *        *

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.

Ги дө Мопассан

*        *        *

Амьдрал яагаад ийм богинохон байдгийг би ер ойлгохгүй юм. Амьдрал өөрөө мөн л Пушкины шүлгийн төгс хэлбэрт орсон урлагийн бүтээл болохоороо биднийг залхаахгүйн тулд тэр ч байж мэднэ. Богинохон байлаа гэдэг урлагийн бүтээлийн анхдагч нөхцөл мөн. Гэвч, хэрвээ хэнд ч уйтгартай санагдахгүй бол цааш нь сунгаад амьдруулмаар л юм.

Федор Достоевский

*        *        *

Амьдрал хичнээн сайхан бэ! Зөвхөн энэ утаа, тэр гэрлээс өөр юу ч үзэхгүй байсан ч, үзэж харна гэдэг хичнээн сайхан бэ! Би гар хөлгүй, зөвхөн лангуун дээр суучихаад л шингэж байгаа нарыг харахаас өөр юу ч хийж чаддаггүй байлаа ч гэсэн, үүгээрээ жаргалтай байж чадах сан. Юмыг харж, амьсгалахаас илүү юу ч хэрэггүй. Өнгө гэрлээс илүү таашаал төрүүлдэг юм үгүй шүү дээ.

Иван Бунин

*        *        *

Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж, юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.

Антон Чехов

*        *        *

За, ингээд амьдрал төгслөө. Өтөл насны, хэнд ч хэрэггүй, уйтгартай, бүрхэг цөөхөн жил л үлджээ. Бүх юм хэрэггүй болж байна. Энэ бол хөгширч байгаагийн гол шинж. Эд хогшил, хувцас, тавилга бүр ч хэрэггүй болох нь. Амьдралын үр дүн тэгэхээр юу байв аа? Аймшигтай өчүүхэн утга учир сүүмэлзэж байна. Амьд явсан, нэгэн цагт баярлаж үзсэн... Энэ л гол юм шив дээ. Тэгээд юу гарав? Онцгой юм юу ч алга. Ямар нэг юм гараад ч хэрэггүй байж. Үр дүнгүй байна гэдэг нь бараг л нөгөө хамгийн их хүсээд байсан зүйл нь байж.

Василий Розанов

*        *        *

Шашин хаанчлаад эхэлмэгц л хамгийн түрүүнд дагаар орсон шавь нар нь цөм түүний дайснууд болцгоодог.

Ницше

*        *        *

Амьдарсан өдрүүдийн маань тоо биднийг хангалттай амьдарсан гэдгийг хэзээ ч илтгэж чадахгүй.

Сенека

*        *        *

Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй.

Кант

*        *        *

Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.

Сенека

*        *        *

Бидний эд баялаг бол эрүүл мэнд, энгийн амьдрал, эрх чөлөө, бие сэтгэлийн бат бэх чанар, шударга сайныг хайрлах, хөршүүдтэйгээ эвтэй байх, найз нөхөдтэйгээ ойлголцох, золгүй явдалд автан гутрахгүй байх, үнэнийг ямагт зоригтой хэлэх, худал хуурмагийг үзэн ядахад бөлгөө.

Франсуа Фенелон

*        *        *

Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн.

Дэвид Жордан

*        *        *

Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг нь муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг.

Демокрит

*        *        *

Үүрийн гэгээ бүрийг чи амьдралынхаа эхлэл мэт, үдэш нар шингэх бүрийг амьдралынхаа төгсгөл мэт харж бай. Эдгээр богинохон амьдрал бүхэн чинь ямар нэгэн сайн үйлс, өөрийгөө дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино.

Жон Рескин

*        *        *

Юу шударга болохыг ойлгох, юу сайхан болохыг мэдрэх, юу сайн байна түүнийг хүсэх нь ухаалаг амьдралын зорилго юм.

Август Платен

*        *        *

Нэгэнт л та хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш, хийж чадах зүйлээ хүсвэл яасан юм бэ?

Публий Теренций

*        *        *

Загасны шөлөнд дуртай хүн барьсан загасаа бушуухан чанаад амталж хачирлах нь мэдээж. Гэвч загасанд амьтных нь хувьд үнэхээр дуртай хүн түүнийг хайруулын тавган дээр шарж аягандаа хийх гэж яарахгүй. Хэрэв тэр загас баривал сайн л биз. Үүний төлөө бүтэн өдөржин эрэг сахин суусандаа ер гутардаггүй. Ганзага хоосон харьсандаа ч харамсахгүй. Харин ч ходоодоо баярлуулахын төлөөнөө амьтны амь таслаагүй нь түүний хувьд таашаал болдог. Боломжтой бол хэрэгтэй бүхнээ шууд авчихвал хамгаас сайн л даа. Гэхдээ аливааг алдаж гээнэ гэдэг тийм ч муу биш ээ.

Рабиндранат Таагүр

*        *        *

Жаргалтай байхад саад болдог хамгийн том тээг бол хэтэрхий их аз жаргалыг хүлээх явдал.

Бернар Фонтенель

*        *        *

Жаргалтай байх арга хэдэн мянга бий. Сайхан сэтгэл, мэргэн ухааны хүчээр түүнийг олж чадаагүй хүмүүс хэрэн тэнүүчлэл, эмс хүүхэн, архи дарснаас аз жаргалаа хайдаг.

Эрнест Ренан

*        *        *

Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор, юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс ч тийм их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжтой арга.

Сократ

*        *        *

Амьдрал нь төгсөөгүй байхад “Түүнд жаргах хувь оногджээ” хэмээн хэн нэгнийг дүгнэж хэлэх нь туйлаас буруу юм.

Софокл

*        *        *

Жаргалтай амьдрал гэж байдаггүй ээ. Жаргалтай өдрүүд л бий.

Андре Терье

*        *        *

Аз жаргал хүн бүхний үүдийг амьдралд нэг л удаа тогшдог. Харин тэр үед нь гэрийн эзэн ихэвчлэн ойролцоох бааранд сууж байж таараад, тогших чимээг сонсдоггүй.

Марк Твен

*        *        *

Бусдад жаргалтай санагддаг нь бус, өөрийнхөө жаргалтайг мэдэрч явдаг нь л ёстой жаргалтай хүн.

Публилий Сир

*        *        *

Зүгээр л жаргалтай байхыг хүсэх юм бол, түүндээ амархан хүрчихэж болно. Гэтэл хүмүүс бусдаас илүү жаргалтай байхыг хүсээд байдаг. Энэ бол бараг л боломжгүй зүйл. Учир нь бусдыг бид ямагт байгаагаас нь илүү жаргалтай болгон хардаг.

Монтескъё

Бичсэн: Боролзой | цаг: 14:50 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax