Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг.
Күнз
* * *
Хүн бол ариун чагаа тэнгэр ч биш, адгуус араатан ч биш. Гэхдээ чагаа тэнгэр байхыг хүсээд эхлэхээрээ л адгуус араатан болон хувирдагт зовлон нь байгаа юм.
Блез Паскаль
* * *
Төгс төгөлдрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй.
Сальвадор Дали
* * *
Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ.
Лев Толстой
* * *
Хэн ч түүнд атаархдаггүй бол, түүний амьдралд атаархмаар юм үгүй гэсэн үг.
Эсхил
* * *
Хүн өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг.
Франсуа Рабле
* * *
Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр.
Эпиктет
* * *
Хэн нэгний оюун ухаан өөрсдийнхөөс маань өөр үзлээр цэнэглэгдсэн л бол бид түүнийг аюултай хүнд тооцдог. Зан суртахуун нь биднийхтэй төстэй биш бол ёс суртахуунгүй гэдэг. Төсөөллийг маань хүлээн аваагүй хүмүүсийг бид өөр ямар төсөөлөлтэй байгааг нь асууж ч үзэлгүйгээр гажиг солиотойд тоолдог.
Анатоль Франс
* * *
Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй.
Плиний
* * *
Хүн бүхний өмнө тодорхой зорилго байдаг. Түүнд тэмүүлэх явцдаа нэгийг сонгон авч, нөгөөгөөс нь зугтдаг.
Аристотель
* * *
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Людвиг Фейербах
* * *
Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ л дагаж явдаг.
Вашингтон Ирвинг
* * *
Хөрөнгө зоорийг зорилго гэж үзсэнээрээ хүмүүс төөрч, хүч зарсан бүхий л ажил нь талаар өнгөрдөг. Ямар нэг үр дүн гарлаа ч тэр нь зүтгэж зорьсных нь эсрэг зүйл болон хувирсан байдаг.
Гёте
* * *
Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх.
Спиноза
* * *
Ухаантай хүн ужид хүсэлтэйгээ тэмцэж, тэнэг хүн боол нь болдог.
Эпиктет
* * *
Дайснуудаасаа битгий ай. Муу юм боллоо гэхэд тэд чамайг ална л биз. Найз нөхдөөсөө бүү ай. Муугаар бодоход тэд чамаас урвана л биз. Хэн нь ч мэдэгдэхгүй хүмүүсээс л айж яв. Тэд алахгүй, урвахгүй. Гэхдээ тэдний чимээгүй зөвшөөрч хүлцсэний улмаас л энэ дэлхий дээр урвалт, аллага оршиж байгаа юм.
Бруно Ясенски
* * *
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг та түүнд оролцож байна гэсэн үг.
Жан-Жак Руссо
* * *
Ухаантай хүн өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр.
Ральф Эмерсон
* * *
Өөдгүй новшнууд, мөлжин дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Яагаад үнэнийг хааж боогдуулаад байдгийн учир ердөө л энэ юм шүү дээ.
Южин Деббс
* * *
Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог.
Чарльз Бакстон
* * *
Алсын хараагүй хүмүүс өөрийнх нь мэдлэгийн хүрээнээс хэтэрч гарсан бүхнийг шүүмжлэн буруушаадаг.
Ларошфуко
* * *
Хов жив бол атаархлын зэвсэг мөн.
Софья Сегюр
* * *
Өчүүхэн хүмүүсийг хов дайрдаггүй.
Бальзак
* * *
Хов цуурхалд өгөх хамгийн сайн хариу бол түүнийг үл ойшоон дуугүй байх явдал юм.
Иоханн Энгель
* * *
Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй.
Гёте
* * *
Ганцаардлыг тэвчиж чаддаггүйгээс л бидний бүх гай зовлон үүддэг. Эндээс л хөзөр, гоёмсог чамин эд зүйл, архи дарс, хөнгөмсөг зан, хүүхэн шуухан, бүдүүлэг авир, хорон үг, атаа жөтөө, сэтгэл зүрхээ хараан зүхэх, бурхныг магтах зэрэг бүхий л хилэнц нүгэл гарч байгаа юм.
Жан дө Лабрюйер
* * *
Ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур.
Демокрит
* * *
Хамгийн эрхэм дээд гавьяа гэж хүмүүс олон гэрчийн нүдэн дээр л хийж зүрхэлдэг зүйлийг ганцаархнаа байхдаа бүтээхийг хэлнэ.
Ларошфуко
* * *
Хүн бар алахыг хүсвэл түүнээ спорт гэж нэрлэдэг. Бар өөрийг нь барих гэвэл махчин араатан гэнэ. Гэмт хэрэг, хууль ёс хоёрын хоорондын ялгаа үүнээс илүү гараад байх юмгүй.
Бернард Шоу
* * *
Эр зоригийн дараа орох сайхан зүйл бол айж байгаагаа хүлээн зөвшөөрөх.
Клод Гельвеций
* * *
Хэрэв бүх буруу нэг л талд байсан сан бол хэрүүл ийм удаан үргэлжлэхгүй сэн.
Ларошфуко