Цаг хугацаа гэдэг бол энэ хорвоогийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм.
Л.Түдэв
* * *
Эрдэмтэн гэдэг бол баталгаатай зөвшөөрөх үнэний эрэлчин байх тавилантай. Дэвшүүлсэн онолоо нотолж чадахгүй бол тэр эрдэмтэн биш.
Л.Түдэв
* * *
Төөрөгдөл сайхаан, харин үнэн л аймшигтай.
Альбер Камю
* * *
Байгаа бүх юмнаасаа аль болох их таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга учир энэ.
Күнз
* * *
Сайхан хүүхнүүд хаа ч сайхан чигээрээ л байдаг ажгуу. Гэрэл сацарсан Бродвейн өргөн чөлөөнд үү, Темза мөрний сүр жавхлант эрэг дээр үү, шуугиант Парисын цангиант гудамжинд уу, эсвэл Тагна уулын навчит ойн дундах торгон хөшигт гэрт үү, хаа ч ялгаагүй, ер нь сайхан хүүхэн сайхан чигээрээ л харагдах бөлгөө.
Фердинанд Оссендовски
(Орос, Польшийн аялагч, уран зохиолч, нийгмийн зүтгэлтэн. “Хүн, араатан, бурхад” /Уб 2009/ номын 87-р тал)
* * *
Хувьсгал гээч бол асар их халдварт өвчин бөгөөд большевикуудыг хүлээн зөвшөөрч эхэлсэн Европ тив болбоос зөвхөн өөрийгөө бус, хүн төрөлхтөнийг бүхэлд нь буруу тийш нь жолоодож байгаа хэрэг...
Барон Роман Фёдорович Унгерн фон Штернберг
(Орос, Польшийн аялагч, уран зохиолч, нийгмийн зүтгэлтэн Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” /Уб 2009/ номын 219-р тал)
* * *
Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг...
Топ модель Д.Ариунцэцэг
(“Ирмүүн” сэтгүүлийн 2009, № 1-т нийтлэгдсэн ярилцлага)
* * *
Нам бол төрийн улаан булан мөн.
Монгол улсын 9 дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн