Олон жилийн турш бид нэгэн үгийг хоёр янзаар бичиж, дуудсаар иржээ. Энэ бол “эрвээхий” болон “эрвээхэй” гэсэн үгс юм. Мэдээж зөв бичгийн дүрмийн дагуу аль нэг нь зөв байх учиртай. Зөв бичгийн болон бусад толиуд дээр хэрхэн бичсэнийг нь үзье.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс хамгийн сүүлд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (2008)-д “хос хоёр далавчтай, цэцгийн шимийг идэж амьдардаг, янз бүрийн өнгө бүхий нэг төрлийн шавж” хэмээн тайлбарлаад “эрвээхэй” гэсэн хэлбэрээр бичнэ гэжээ. Мөн “эрвээхэй” гэдэг “өмхий хатиг гэдэг нэгэн зүйл яр өвчин” байдаг ажээ.
Харин энэ толиноос бусад толиуд болох Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966), Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” (1983), Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” (1992) гээд бүгдэд нь “эрвээхий” хэмээсэн байна.
Энэ үгийг монгол бичгээр “эрбэхэй” гэж бичих бөгөөд ШУА-ийн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ уламжлалаа даган “эрвээхэй” хэмээн бичихээр журамлаж өгчээ.
https://ehhelbichig.wordpress.com/2011/11/19/%D0%BA%D0%B8%D1%80%D0%B8%D0%BB-%D0%B1%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B8%D1%87%D0%BB%D1%8D%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D1%80%D1%82-%D1%82%D0%BE%D0%B3/
гэдэг юм байна
ёстой балай юм
эрвээхий эрвээхий цэцгэн дээрээ суугаарай гэж дуулах юм байна