Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ээлжит цуврал “Хэл зохиол судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. “Хэл зохиол судлал” сэтгүүл нь Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Э.Вандуй, Ш.Гаадамба, А.Лувсандэндэв, С.Лувсанвандан, Д.Ёндон, Ц.Мөнх, Х.Сампилдэндэв гээд хэл бичгийн салбарын олон үеийн шилдэг эрдэмтдийн гол гол бүтээлүүдээ хэвлүүлж ирсэн талбар, монгол судлалын хүрээний голлох сэтгүүлийн нэг юм. Одоо ч гэсэн энэ уламжлал үргэлжилсээр монгол хэл бичгийн энэ цаг үеийн шилдэг эрдэмтэд болох Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, Ж.Цолоо зэрэг судлаачдын бүтээлүүд нийтлэгдсээр байна.
Энэ удаагийн дугаарт алтай судлал, үгийн сан, утга зүй, аман зохиол судлал, соёл судлал, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, шүүмж, орчуулга, МНТ судлал, эх бичиг судлал гээд монгол хэл бичиг судлалын нэлээд олон салбар, чиглэлийн шинэлэг асуудлыг хөндсөн өгүүллүүд хэвлэгдлээ.
Тухайлбал, доктор Д.Цэрэнпилийн өгүүлэлд ХХ зууны хоёрдугаар хагаст дэлхийн хэл шинжлэлд гарсан эргэлтийн шинжтэй томоохон үзэгдэл болсон хүний хэлний нийтлэгийн талаас хэлүүдийг хооронд нь харьцуулан судлахад хэл шинжээчдэд тусалдаг “Тайлц” (Gloss) хэмээх аргын талаар өгүүлжээ. Энэ нь ямар нэг хэлний өгүүлбэрийг өөрийн судалгааны хэлэндээ хөрвүүлэн буулгахдаа уг өгүүлбэрийн утга агуулгыг буулгахаасаа илүү түүний хэл зүйн учир холбогдлыг тусган харуулах зориулалттай арга юм.
Доктор О.Самбуудоржийн “Орчин цагийн монгол хэлний улс төрийн этгээд үг хэллэг” өгүүлэл нь өрнө дахины хэл шинжлэлийн ололт амжилтыг монгол хэл шинжлэлд бүтээлчээр ашиглах, ОЦМХ-ний хувьсал хөгжлийг танин мэдэхэд ач холбогдолтой өгүүлэл болжээ.
Хэвлэсэн газар: “Бемби сан” хэвлэлийн үйлдвэр
Хэвлэгдсэн он: 2009
Формат: В5
Хуудасны тоо: 187
ISBN: 978-99929-78-74-0
Үнэ: 8 000 төгрөг
Хаанаас авч болох:
· “Интерном” номын дэлгүүр
· Улсын их дэлгүүрийн номын тасаг
· 3, 4-р хорооллын “Номин” их дэлгүүрийн номын тасаг
· ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн (Утас: 99018026)
“Хэл зохиол судлал” (34) цувралын
энэ удаагийн дугаарын агуулга
Хэл шинжлэл
Д.Төмөртогоо. Алтайн хэлнүүдийн нэгдүгээр биеийн төлөөний нэрийн язгуур
Б.Пүрэв-Очир. “Орон” хийгээд “оршихуй”, “даяар” хийгээд “даяаршихуй” (үг, өгүүлбэрийн амьдрал, утга, эрчим, соёл)
Э.Равдан. Хэл шинжлэлийн утга зүйн хөгжил, хэтийн төлөв
Ж.Баянсан. Хийсвэрлэл бол хэл, соёлын харилцан хамаарлын мөн чанарыг таньж мэдэх гол арга зарчим болох нь
Э.Пүрэвжав. Японы судлаачдын бүтээл дэх япон, монгол хэлний харилцаа холбооны асуудал
О.Самбуудорж. Орчин цагийн монгол хэлний улс төрийн этгээд үг хэллэг
Д.Цэрэнпил. Тайлц
Ц.Баттулга. Өвөр дөрөлжийн бичээс
Д.Боролзой. Хоёр монгол бичээс
Утга зохиол судлал
Д.Цэрэнсодном. Цахар гэвшийн монгол хэлээр туурвисан зарим нэгэн зохиол бүтээлийн тухай
Ж.Цолоо. Монголын баатарлаг туулийн эхлэл
С.Дулам. Ойрадчуудын зад задлах, зад барих ёсны тухай
Д.Галбаатар. Монголын орчин үеийн дуулийн яруу найргийн хөгжилд аман болон сонгодог уран зохиолын уламжлал, нөлөө
А.И.Тугутов. Монгольские и русские историко-литературные памятники (компаративистский аспект)
Б.Гэрэлт. Дуу ба sloc, shi-гээс шүлэг утга хүртэл
Ү Шиньин. Ц.Дамдинсүрэнгийн “Чемодантай юм” өгүүллэгийн нийгэм, ёс суртахууны асуудал хийгээд уран дүрслэлийн далд өгүүлэмж, ёгт утга
Эрдэм шинжилгээний тэмдэглэл, шүүмж
Б.Чулуундорж. Хэл судлалд шинэчлэл хийх цаг нь болжээ
Б.Катуу. Мажарын нэгэн монголч эрдэмтний тухай
Ю.Мөнх-Амгалан. Лу багшийн отгон шавийнх нь дурсамж
Н.Балжинням. Их эрдэмтний дэргэд цөөн хоног
Ж.Баянсан. Эрдэмтэн Э.Пүрэвжавын эрхлэн хэвлүүлсээр буй “Монгол хэл бичгийн судлал” цувралын тухай хэдэн үг
Шиао Гуо Жэн. XXI зууны орчин цагийн хятад хэлний судалгааны агуулга ба хөгжлийн чиг хандлага
Шинэ номын мэдээ
Зохиогчдын танилцуулга
CONTENTS
Linguistics
D.Tumurtogoo. The root of 1st person pronoun of Altaic languages
B.Purev-Ochir. “Oron” and “orshikhui”, “dayar” and “dayarshikhui” (meaning and energy of words and sentences)
E.Ravdan. Semantics development of linguistics and its perspectives
J.Bayansan. Abstraction is becoming main principle to identify nature of correlation between language and culture
E.Purevjav. On the issues of relationship between Japanese and Mongolian languages in the research work of Japanese scientists
O.Sambuudorj. Political slangs of modern Mongolian language
D.Tserenpil. Gloss
Ts.Battulga. Inscription of “Uvur durulj”
D.Borolzoi. Two Mongolian inscriptions
Literature studies
D.Tserensodnom. On some literary works by Tsakhar gevsh in Mongolian language
J.Tsoloo. The beginning of Mongolian heroic epics
S.Dulam. On the issues of the Oirad’s tradition “zada zadlakh, zada barikh”
D.Galbaatar. Tradition and influence of folklore and classic literature to the development of modern Mongolian balladry poems
A.I.Tugutov. Mongolian and Russian historic and literary monuments (comparative aspects)
B.Gerelt. From the song and sloc, shi to meaning of the poem
Wu Xin Yin. The social and moral issues of the story “Chemodantai yum” by Ts.Damdinsuren and its implication and allegoric meaning
Scientific research notes and critics
B.Chuluundorj. It is time to make reform in Mongolian philology
B.Katuu. About one mongolist of Hungary
Yu.Munkh-Amgalan. Talking about teacher Lu (Mongolian famous linguist Sh.Luvsanvandan) by his youngest disciple
N.Baljinnyam. A few days spent with great scientist
J.Bayansan. On the series “Studies of Mongolian philology” has edited by scientist Purevjav.E
Xiao Guo Zheng. The content and developmental approach of XXI century modern Chinese language studies
Information of new books
Authors’ information