2010-02-10
Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу...

     Дээрх үгийг “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг хэлсэн билээ. Зөв цаг үед, зөв газар, зөв үгийг хэлсэн үед үг хэмээгч үнэхээр хүчтэй ажээ. Тунгалаг энэ л үгийг хэлснээр монголын ард түмэнд таалагдаж нэвтрүүлэг гарсны маргааш өглөө л “25-р суваг” телевизийн гадаа элэгний хүнд өвчин туссан түүнд туслахаар монголын ард түмэн зуу зуугаараа цугласан гэдэг. Түлээний мод зардаг нь модоо бариад, илүү зурагттай нь зурагтаа бариад, илүүчлэх мөнгөтэй нь мөнгөө бариад л, гайхалтай! Г.Алтантүрүү түүнд туслахыг үзэгчдээс уриалаагүй, харин түүний зөв асуултын хүчээр Тунгалаг энэхүү оновчтой үгийг хэлж тэрээр өөрийнхөө болоод хоёр хүүхдийнхээ хувь заяанд тусалсан юм.

          Онч мэргэн үгийг Платон, Сократ гээд дандаа суутнууд хэлэх албагүй, бидний эргэн тойронд байгаа хүмүүс ч амнаасаа алт шиг үг унагаж л байдаг. Миний бодлоор үнэн үг л онч мэргэн үг. Энэхүү үнэн үгсийг киноны баатар ч хэлэх л юм, Америкийн алдарт модель, буруу талаараа алдаршаад байгаа Пэрис Хилтон ч хэлэх л юм, “алдарт” Арго багш маань ч хэлэх л юм, танилууд минь ч хэлэх л юм, харин би тэмдэглэж авлаа. Өөрөөр хэлбэл надад хамгийн их таалагдсан доорх үгс бусдад ч таалагдах байх аа.

 

Өөрчлөлтийг хүсвэл тэр өөрчлөлт нь та өөрөө бай.

Махатма Ганди

*        *        *

Асаж яваа дээрээ ахиухан дүрэлз, унтарсан хойноо утаа май битгий тавиад бай.

Д.Пүрэвдорж

*        *        *

Өөрийнхөө хүссэн чиг хандлагаараа л хувцасла. Амьдрал дэндүү богинохон. Бидэнд бусдаас ичиж эмээх цаг зав ч олдохгүй шүү.

Пэрис Хилтон

*        *        *

Алга ташуулах гэж бүү улайр, гол нь хүлээн зөвшөөрөгдөх!

Монтэскю

*        *        *

Түүх мэддэггүй хүн үлгэрт итгэдэг, үлгэрт итгэдэг хүнд үлгэр зохиож өгөгчид мундахгүй.

Баабар

*        *        *

Орост сонин юу байна гэж үү? Хулгайлж л байх шив дээ!

Николай Карамзин

*        *        *

Адгийн амьтны хамгийн сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл.

Толстой

*        *        *

Би эх орондоо хайртай учраас л шүүмжилдэг.

Чарльз Диккенс

*        *        *

Mama always said life was like a box a chocolates, never know what you're gonna get.

Forrest Gump

*        *        *

Юу ч мэдэхгүйгээ л би мэдэж байна.

Сократ

*        *        *

Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.

Сократ

*        *        *

Би өлсвөл иддэг, цангавал уудаг, нойр хүрвэл унтдаг.

Арго

*        *        *

Таван есийн хүйтэнд

Тавьсан машин хөлдөхгүй

О.Самбуудорж

“Таван есийн хүйтэнд тахилын будаа хөлдөхгүй” гэдэг үгийн орчин цагийн хувилбар, цаг дулаарч гадаа орхисон машин хөлдөхөө болилоо гэсэн санаа, хэ хэ.

*        *        *

Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу...

“Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг

*        *        *

Хаанд таалагддаггүй хүн хамаг олондоо таалагддаг

Хамаг олондоо таалагддаг хүн хаан дээдэст таалагддагүй.

*        *        *

Хүн бүхний зам мөр адилгүй ч хүсэл бүхэн алсыг зорино.

Д.Батбаяр

*        *        *

Хүүхдүүд минь, энэ хэдэн мал улсынх ч бай, хувийнх ч бай адилхан л нийгмийн баялаг шүү.

“Хүргэн хүү” киноны Жамц баяны энэ үгийг С.Удвал зохиолч “нэгдүгээрт нийгмийн баялаг, дараа нь хувийн өмч” гэдэг тэр цаг үед “хэлүүлж” чадсан юм.

*        *        *

Их Оросын аль олигтойг та нар баллаж дууссан улс. Та нарт хайрлах харамлах юм байхгүй. Эд нар манай орныг баллаж орхиод, одоо танай орныг баллах гэж байна. Гэнэн харанхуй хүмүүсийг хуурахдаа чадамгай амьтад шүү...

“Тунгалаг Тамир” романы баатар Павловын улаантнуудад хандаж хэлсэн үг, тэр үеийн бидний дайсан цагаантан Павловын үгийг одоо бодоход хичнээн үнэн бэ, түүний үг ч юу байхав Ч.Лодойдамбын үг. Нээрээ л гэнэн биднийгээ ах нар маань 70 жил балласан даа, гэхдээ бас тусалсаан хөөрхий.

*        *        *

Буурьтай хүнд олон санаа байдагүй, маш олон шинэ зүйл бодож олдог хүн хэзээ ч буурьтай байдаггүй.

Поль Валери

*        *        *

Там там гэж хаана байх вэ, тамтаггүй явбал там чинь тэр.

Данзанравжаа

*        *        *

Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий.

Василий Ключевский

*        *        *

Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна.

Альфред дө Мюссе

Бичсэн: Боролзой | цаг: 12:02 | Үнэн үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Shal teneg hulgaich bna... алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: bilgee (зочин) цаг: 16:59, 2010-06-11 | Холбоос | |


Миний үг таалагдах болов уу? Танд...
Цагаачийг цагаа хатгана
Цагаан морийг ногоо хатгана гэдэг үгийг би одоо үед оруулаад нэг ийм болгосийн
Цагаачийн хүүг цагаа хатгана
Цагаан эхнэрийг нь ногоон хатгана. гэж...Ууг нь Намбарын Энхбаярт зориулсан гэхүүдээ...
Бичсэн: Зоригт ван цаг: 13:34, 2010-02-18 | Холбоос | |


Үгээр хэлэхгүй юм гэж бий
Та үг үсэг хөөцөлдөж амь зуудаг хүн байна. Гэтэл орчилонгийн ихэнх юмс үгээр илэрхийлж болдоггүй юм.
Бичсэн: Зочин цаг: 18:52, 2010-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax