Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.
Э.Бат-Үүл
* * *
Хамгийн зөв зам бол гэртээ харих зам.
Шар Энхээ
* * *
Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй.
Ц. Оюунгэрэл (“Америкт суралцсан тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам”-ын зохиогч)
* * *
“Булгийн амсар энд байж болохгүй” хэмээн үзэл суртлын чулуун бетон цутгалаа ч оргилох ёстой ус хаа нэгтэйгүүр цойлон гарч ирдэг лугаа хүний бичих эрх чөлөө заавал өөрийгөө дийлдэшгүйгээр тун...