2011-02-07
"Намбар ван" ясыг нь таниулав

 

Одоогоос ердөө жил гаруйн өмнө дөө. Нэгэн залуугийн удирдлагаар “Намбар ван” (Number one) хэмээх хүнийг дэмжсэн “тахин шүтэх хөдөлгөөн” ихэд өрнөж билээ. Тэр үед Намбар ван гэдэг их ахыг л сонгохгүй бол балрах тухай ярьж байсан сан.

Өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө хэдэн залуусын удирдлагаар өнөөх их ахаа “үзэн ядах хөдөлгөөн” болж байх юм. Их ах нь өнөөдөр “намын дайсан”, “ардын дайсан” болжээ. Түүнийг “Намбар ван”-аар тодруулж байсан хүн нь одоо “Намбар адаг”-аар нь дуудаж, банкнаас мөнгө луйвардсан хэрэгт холбогдсон гэгдэж байсан залуу харин одоо их ахаа муугаар нь дуудан “Их ах сөнөтүгэй!”...

2011-01-18
Шашингүй монголчууд

 

-         Нөгөө хэн гуай ойрд харагдахгүй байх чинь, ингэхэд хаана явна вэ?

-         Хэн гуай нээрээ баларсан, бөө болсон гэсэн шүү, ажил төрөлдөө ч ховор ирэх болсон...

-         Өө за за, тэр ч яахав ахмад настай хүн хөөрхий, харин чи нөгөө тэр хүүхнийг танина даа, тэр чинь бас удган болчихсон байна лээ шүү дээ.

-         Хөөх, одоо тэр үү дээ?...

гэх мэт яриа монголчууд бидний дунд сүүлийн үед элбэг сонсогдох болов. Уг нь аль солиотой амьтдын аяглахыг хэлж барах вэ, тэгэж л байг гэж бодох. Гэтэл бидний боддогоор нөгөө боловсролтой, соёлтой гэгдэх хүмүүс маань хүртэл тэр дунд нь орчихсон цох...

2011-01-05
Шилдгүүдийн орон

 

Ерээд оны эхэн үед дээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тухайн үед нэгэн шинэ жил дээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц үг хэлчихээд учиргүй их шүүмжлүүлж билээ. Тэгээд тэр буруугаа засах гэж мань эр хэдэн жил ёолк бүрээр л нөгөө “тансаг” гэдэг үгээ аятайхнаар ойлгуулах гэсээр мөн ч олон талаас нь тайлбарласан юм даг. Тэр үед ард түмний амьдрал нийтээрээ ядруухан ч байж, түүний тэр үг тарчиг амьдралыг нь тавласан мэт сонсогдсоноос тэгэж олноороо гомдоцгоосон байх л даа.

Одоо ч үнэхээр түүний хэлж байснаар ганцхан газар биш хаана ч тансаг ёолкыг бид тэмдэглэдэг болжээ. Х...

2010-12-29
"Хөлдүү хүн"-ий өчил

 

Цаад зурагтаар чинь нэгэн “хөлдүү хүн” гарч байна шүү. Ядаж байхад ганцаараа ч биш олуулаа бололтой юм, хөөрхий. Тэрээр архи уугаад гадаа тасарч унаснаас хөлджээ. Гадаа ямар хүйтэн байгаа билээ, харин ч энэ зэрэгтэй амьтайгаа үлдэж. Гар хөлийг нь харахын ч эцэс алга, битүү боолтоор ороожээ. Бодвол хөлдсөн гар хөлөө тайруулах биз. Энэ хүн хичнээн амьд мэнд үлдсэн хэдий ч одоо үлдсэн амьдралаа аймшигтайгаар дуусгах нь нэгэнт үнэн болжээ.

Харин мань хүн ингэж ярьж байна. Архинаас болоод гар хөлөө хөлдөөчихлөө, залуусдаа захиж хэлэхэд архи дарс хамаагүй битгий ууж бай, гэр орондоо ууж баймаар юм...

2010-12-28
Интернэт монгол хэлний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Түлхүүр үгс: Интернэт, интернэт хэл шинжлэл, зөв бичгийн дүрэм, ярианы ба бичгийн хэл

Хүн төрөлхтөний гурван том нээлтийн нэгдүгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернэт ордог хэмээдэг. Энэхүү интернэт гэдэг зүйлийг анх Америкт цэрэг дайны мэдээлэл дамжуулах зорилгоор 1969 онд “Arpanet” хэмээх сүлжээг үүсгэснээс эхэлсэн гэдэг. Анх ердөө дөрөвхөн компьютерийг холбосон энэ сүлжээ 1974 он гэхэд 62 компьютерийг холбосон байна. Улмаар 1983 онд “Arpanet сүлжээ нь цэргийн (Milnet) хэрэгцээнд ба энгийн (Internet) буюу их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж хуваагд...

2010-12-28
"Хэл зохиол судлал"-ын 35-р цувралын гарчиг

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ээлжит цуврал болох “Хэл зохиол судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Сэтгүүлд дараах өгүүллүүд хэвлэгдэв.

 

ГАРЧИГ

 

ХЭЛ ШИНЖЛЭЛ

1.     Л.Болд. “Монголын нууц товчоо”-ны зарим үгийн утгыг орхон бичгийн дурсгалаас тодруулах нь

2.     Б.Чулуундорж. Хэл судлал: шинэлэг хандлагууд

3.     Ц.Шагдарсүрэн. Хэл, сэтгэхүй хийгээд үндэсний бичиг гурвын шүтэлцсэн барилдахуун

4.     Э.Пүрэвжав. “Монголын нууц товчоон”-ы монгол хөрвүүлэг

5.     О.Самбуудорж. Монгол хэлний үгийн олон дуудлагын асуудалд

6.     Куралай Мухамади (Казахстан). Аналитические формы ...

бичсэн: Боролзой | цаг: 11:06 | төрөл: Бусад
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-12-24
Монгол хэл хийгээд хятад бодлого

 

Мөнхийн хөрш хятадууддаа бид дургүй. Дургүй хэрнээ л бид Хятадаас л хувцаслана, хоол хүнсээ ч залгуулна, бүүр хэлийг нь ч хүүхдүүддээ сургах хөдөлгөөн өрнөөд ихэд газар авч байгаа билээ. Энэ хэрээр манай эдийн засаг тэднээс маш том хамааралтай болсон, хэтрүүлж хэлвэл эдийн засгийнхаа хувьд гэхэд бараг хараат болсон байх. Тэдэнд дургүйнхээ хэрээр бид болгоомжилдог. Болгоомжтой байх нь зөв хэдий ч заримдаа энэ маань хэтэрнэ.

Үндсэн хуулиараа хүртэл хамгаалсан монгол малын маань махыг хятадууд аваад байна гэнэ ээ. Уг нь тэд биднээс дээрэмдэж аваагүй худалдаж авч байгаа л даа. Худалдаж аваад бид...

2010-12-04
Эх нь ТОГООГОО үүрээд БАЯРТАЙ явлаа

“Эх нь Тогоогоо үүрээд Баяртай явлаа” гэхэд Тогоо гэдэг хүүгээ үүрээд, Баяр гэж нэртэй нэг хүнтэй явлаа гэж ухаарна. “Эх нь тогоогоо үүрээд, баяртай явлаа” гэвэл тогоо шанаганы тогоо үүрээд, баярлаж явлаа гэж ухаарна” (Тогоо-тогоо, Баяр-баяр) хэмээн кирилл бичигт том ба жижиг үсэг гэгч нь хэрхэн утга ялгадаг чухал зүйл болох тухайд академич Б.Ринчен “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлдээ өгүүлжээ.

Монгол бичигт том, жижиг үсэг гэж байдаггүй бол латин, кирилл бичигт үүнийг хэрэглэдэг ба үгийн утгыг хүртэл үүгээр ялгадаг. Тухайлбал, герман хэлэнд газар болон хүний нэрийг том үсгээр бичихийн хамт...

2010-11-27
Хэлмэгдсэн хөх уст нуур

          Хорьдугаар зууны манлай зураач О.Цэвэгжавын “Эхийн цагаан сэтгэл” хэмээх алдарт зургийг бид сайн мэднэ. Энэ алдарт зураг тухайн үедээ эзэндээ “хөрөнгөтний үзэл суртлыг хуулбарлагч, үндэсний үзэлтэн, төөрөгдөлд орсон сэхээтэн” хэмээх “эрхэм алдар”-ыг хүртээж байсан түүхтэй. Бас энэ нэр хоч ганц О.Цэвэгжав төдийгүй түүний шавь П.Балдандорж болон Б.Чогсом, Г.Дунбүрээ, Г.Соосой нарын уран бүтээлчдэд ч олдсон юм. Дараа нь зураач О.Цэвэгжав шавь П.Балдандорждоо “Гучин долоон онд байсан бол ч буудуулах байж. Одоо хэлснээр нь л зурж байя” гэсэн гэдэг. Уран бүтээлээс болж цөлөгдөж, донгодуу...

2010-11-09
"Монголын нууц товчоо"-ны 770 жилийн ойн хурал
Нүүдэлчин монголчуудын бичгийн агуу дурсгал "Монголын нууц товчоо" зохиогдсоны 770 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2010 оны 11 сарын 8-9-ны өдрүүдэд МУИС дээр болж байна. Хурлын нээлт 2010 оны 11 сарын 8-ны 10 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд болов.

МУИС-ийн ректор, профессор С.Төмөр-Очир мэндчилгээ дэвшүүлэв


Хурлын үеэр Японы Васеда их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ёшида Жүничид
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн "Хүндэт доктор" цол олгов

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал,
академич Д.Цэрэнсодном "Чингис хааны ...